8o
Улаанбаатар хот
mobile menu

Биенд нь зоогдсон сумыг 72 жилийн дараа авчээ

2017-11-09 10:24:20

Хятадад 90 настай эмгэний гуянаас 72 жилийн өмнө зоогдсон их бууны сумны хэлтэрхийг салган авчээ. Ху Зиньхуа эмээ 1945 онд Хятад-Японы дайны үед нөхрийнхөө хамт орон гэрээсээ дайжин зугтах үед бууны суманд оногджээ. Тухайн үед эмнэлэгт хандах боломжгүй байсан тул нөхөр нь цус тогтоох арга хэмжээ авч байсан аж. Саяхан хөл нь янгинан өвдөж, улмаар хэвтэрт орж хагалгаанд орох болжээ. Мэс заслын үеэр эмч нар түүний биенээс нэг см урт төмрийн хэлтэрхий гарган авсан байна. Ху эмгэний бие одоо тэнхэрч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл