8o
Улаанбаатар хот
mobile menu

2018 оны төсвийн хуулийн төслийг хоёр дахь төслийг дахин хэлэлцэх цаг байхгүй гэв

2017-11-09 13:25:00

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Энэ үеэр 2018 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгахгүй бол арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах цаг хугацаагүй болж байна гэдгийг УИХ-ын дарга анхаарууллаа.

 

Мөн  2018 оны төсвийн хуулийн төслийг дагалдаж мэдүүлэгдсэн таван төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Байнгын хороодоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна.

Батлагдсан хуулиудад Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад бүхэлд нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг таван төсөл багтжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл