Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга өөрийн томилсон хүнээ ажилд орсоных нь маргааш албан тушаалаас нь чөлөөлжээ. Тус газар мэргэжилтнээр орсон Х.Маратыг өнгөрсөн есдүгээр сарын 11-нд томилох тушаал гаргасны дараа өдөр нь халах болсон нь Төрийн албаны тухай хуулийн 34-р зүйл, 34.1, 34,2 дахь заалтад үндэслэсэн гэнэ.