8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг шүүх хурал дахин хойшиллоо

2017-11-09 16:39:38

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүх байсан шүүх хуралдаан дахин хойшилжээ.Түүний тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэргээр шүүх байсан ч 20 хоногоор шүүх хурлыг хойшлуулсан байна.Тодруулбал, Ц.Баярцогтын сэрдэгдсэн хэргийн хохирогч нь өөр албан тушаалд томилогдон очсон учраас шинээр өөр хохирогч олж тогтоох ёстой гэж Сэлэнгэ аймгийн шүүх үзэж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг хүртэл хурлыг хойшлуулжээ. Сэлэнгэ аймгийн шүүх өнгөрсөн аравдугаар 18-ны өдөр болсон шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргасан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЭРДЭНЭБАТ ЕС АСАН АЛДАР ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ОДОО ХАМГААЛАХГҮЙ Л ДЭЭ
Ж ЭРДЭНБАТ ОГЦОРСОН.АЛДАР ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЧЗЯ-Ы ХАРААНД ӨРТСӨН.ХАРЖ Л БАЙЯ ДАА
2017/11/09 202.179.27.50
туйлшрагчид
энэ хүний амьдрал хэнд хамаатай юм бэ? нийгэмд хэрэгтэй мэдээлэл бэлдэж бай.
2017/11/09 124.158.79.2