8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол иргэдийг хууль бус хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулжээ

2017-11-10 10:02:00

БНСУ-д богино хугацаагаар зорчиж байгаа Монгол Улсын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаарууллаа. Энэ сарын 7-ны өдөр БНСУ-ын Цагаачлалын алба холбогдох байгууллагуудтай хамтран Ичоны аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт хийж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 191 иргэнийг нутаг руу нь буцаасан аж. Уг алба нь тогтмол шалгалт хийх бөгөөд солонгос иргэдэд ажлын байрыг нь хадгалан үлдээх зорилготой гэдгээ мэдээлжээ. Мөн БНСУ-руу гурван сарын хугацаатай очсон монгол иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн биржээс санал болгосон албан ёсны ажлын байранд хууль ёсны дагуу ажиллахыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл