8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа

2017-11-09 18:00:00

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болсон байна. 

Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт нарын зэрэг албаны хүмүүс, БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлагууд, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон офицер, ахлагч, цэрэг дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёл, хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Ганбаатарын Билгүүн, ТЕГ-ын ажилтан, ахлах дэслэгч Баатарын Өнөржаргал, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эмнэлгийн албаны офицер, дэслэгч Хүрэлдаваагийн Чулуундаваа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салааны захирагч Батбаярын Галдан нарын зэрэг олон энхийг сахиулагчдыг шагналаа.

Дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг хүнд цагийн байдалд амжилттай биелүүлж, цэргийн баазын удирдлага болон командлалаас удаа дараа сайшаагдаж байжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл