Монгол Улсын иргэн С. Оюунханд нь Монгол Улсын иргэн М, Э, З, О нарыг БНХАУ-д худалдаалж, бэлгийн мөлжлөгт оруулсан байсныг илрүүлж, баривчилсан байна. Одоогоор иргэн С.Оюунхандад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Хямралын үед мөнгө олж, амьдралаа залгуулах гэсэн мэдээ мэдээлэл, мэдлэг боловсрол дутмаг зарим охид энэ наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогч болох тохиолдол улам ихэссээр байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.