8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жаргал: “Гүнж” төвд хандаж байгаа охидын ихэнх нь төрсөн аав, ах нь хүчирхийлсэн байдаг

2017-11-10 08:58:00

Гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд юунд анхаарах ёстой талаар Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн багш  Б.Жаргалаас тодрууллаа.

-Төрийн үзүүлж байгаа үйлчилгээ нь хохирогч төвтэй биш байна гэж ТББ-ууд үздэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Насанд хүрсэн эсэхээс үл шалтгаалан хохирогчдыг дахин дахин яриулдаг.Энэ нь сэтгэлзүйн талаасаа төрийн үйлчилгээ очихгүй байгаа юм. Тухайлбал, яг хэдэн удаа, яаж хүчирхийлсэн гэх мэт хүнлэг бус аргаар байцаалт явуулдаг. Үүнээс болж хохирогч дахин хохирох асуудал дагуулсан шүүмжлэл их. Аливаа хүчирхийлэл хүчингийн хэрэг давтагдаж даамжирч байдаг. Дахин давтагдахгүй гэсэн үндэслэл байхгүй. Насанд хүрээгүй охидод сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх чиглэлээр “Гүнж” төвд хандаж байгаа охидын ихэнх нь төрсөн аав, ах нь хүчирхийлсэн байдаг. Хүчирхийлэгчид хүүхдүүдийн амьдарч байгаа орчинд байгаа нь маш хүнд нөхцөл байдалд амьдрахад нөлөөлж байна. Энэ асуудлыг илүү судалж, гаргах ёстой. Нөгөө талаас нь гэмт хэрэгтнүүд чухам юунаас болж энэ хэргийг үйлдээд байгаа хүмүүст анхаарал хандуулах ёстой. Хүчирхийлэлийг нэг удаа үйлдсэн тохиолдолд дахин үйлдэх магадлал маш өндөр байдаг. Учир нь тухайн хүний сэтгэцэд нь нөлөөлж байгаа.

-Хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход тухайн хүнийг хорьж цагдахаас өөр ямар арга хэмжээг авах боломж байдаг вэ ?

-Энэ нь зөвхөн манай улсад үйлдэгдээд  байгаа гэмт хэрэг биш.Хөгжингүй орнуудад бага насны хүүхдийн хүчирхийлэл, бага насны хүүхэд ээж болсон тохиолдол их гардаг. Мөн ёс заншилтай холбоотой насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлэх явдал цөөнгүй гарч байгаа юм. Энэ тохиолдолд ихэвчлэн хуулийн хүрээнд шийдвэрлэдэг. Ихэнх тохиолдолд энэ нь үр дүн муутай, дахин давтагдах магадлал өндөр. Магадгүй гэмт хэргийн тоон үзүүлэлтүүд буурахгүй байх хандлага ажиглагддаг.

-Сүүлийн жилүүдэд бага насны охидын хүчирхийлэл газар авч олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрсэн. Хамгийн сүүлд таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэгт хүмүүс цаазаар авах ялыг Ерөнхийлөгч Х.Баттулгад сэргээхийг шаардсан. Таны хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд хүний ёсоор хүн хүнээ хайрлах ёс байх хэрэгтэй. Нэг алдсан дээр нь түлхээд тухайн гэм буруутай этгээдийг тайган болгоё, цаазаар авъя гэхээсээ илүү гэмт хэрэг үйлдэх болсон учир шалтгааныг нь олох нь чухал юм. Магадгүй тэр хүнд сэтгэлзүйн өөрчлөлт байгаа бол үүнийг нь эмчилж судалж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна.

-Хорих байгууллагуудад сэтгэлзүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх үйлчилгээ хэр байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд хорих байгууллагуудад 2014 оноос эхлэн мэргэжлийн нийгмийн ажилтанууд ажиллаж байгаа. Хэдийгээр  шинэ байгаа боловч их зөв зүйтэй алхам болсон гэж бид нар үзэж байгаа юм. Цаашид мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулах хэрэгтэй. Сэтгэлзүйчдийн хувьд тухайн гэмт хэрэгтэн нийгэмших боломж нөхцөл хэр байгаа зэрэгт нь тусламж дэмжлэг үзүүлдэг. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаас нь ажиллах шаардлагатай гэж бодож байгаа. Сэтгэл судлал хөгжсөн Европын орнуудад тухайн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор сэтгэлзүйчид хорих ангид ажилладаг бол манай улсад хуягууд хянаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл бол маш хор хөнөөлтэй гэмт хэрэг. Дахин тэр хүн ямар ч гэртээ амьдрах боломжгүй болдог. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд шоронд ороход эргээд тэр хүнийг гэр бүл нь хүлээж авдаггүй.Ингэхээр тухайн хүн шоронгоос гарахдаа нийгэмших ямар ч болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэр бүл нь хүлээж авахгүй, ажилд авахгүй хүн өөрийгөө гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөөд дахин гэмт хэрэг үйлдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Айл өрхүүд их бгаа .20-р зуунд монголчууд ядуу тарчиг бсан.21-рзуунд мөн ядуу хэвээрээ.ийм бхад нийгэмд муу муухай зүйл гарахаас өөр арга бхгүй. Амьдралын чинээлэг болго оюун санаагийн мэдлэг бол
2017/11/11 66.181.181.88
зочин
Хүчирхийлэл хүчингийн хэрэг өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралтай бгаагаас болж гарч бгаа.ажилгүй орлогогүй оюун санааны хоосролд орчихсон айл өрх монголд хөдөө орон нутаг хот дүүрэгт тоогоо алдс
2017/11/11 66.181.181.88
Ойлгох хэрэгтэй
Ийм новшнуудыг бүх насаар нь хорих эсвэл, цаазаар авахаас өөр ямар шийтгэл байна. Хэрэв эмчлэх, сувилах, зөвлөлгөөн өгөх гээд цаг алдвал энэ хэрэг буурахгүй улам харгис шинжтэй болно.
2017/11/11 122.201.24.54