8o
Улаанбаатар хот
mobile menu

Лицензээр баяжсан гэх 30 гэр бүлтэй холбоотой мэдээллийг шалгахаар боллоо

2017-11-10 09:12:00

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэл их гарах болсон. Тэгвэл  Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган  ажиллаж эхэлсэн. Ерөнхийлөгч Монголын баялагийг хувааж идсэн 30 гэр бүлийн талаар сүүлийн үед маш их ярих болсон.ЕТГ-ын дарга З.Энхболд тус 30 гэр бүлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар багтана гэдгийг хэлсэн. Тэгвэл энэ мэдээлэл үнэн бодит эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
М Зундуйдаваа
Манан засаг барьж байхад шалгаад юуг илэрүүлэнэ гэж бодож байна шал худлаа асуудлыг намжаах арга байна засгийн эрхэнд манан бүрэн тоглож байна шүү дээ харж байгаарай ямар ч холбогдолгүй байна гээд ...
2017/11/10 202.9.42.241
иргэн
Үнэхээр үнэн зөвийг олох зорилгоор шалгах бол сайн л байна, харин шуугианыг намжаахаар шоу хийж, ард олноо хуурч байгаа бол хэрэггүй л юм, харж л байя даа, өөр яах ч юм билээ
2017/11/10 202.72.245.122
зочин
өөрийгөө тагнаж чагнасан юу болсон ,шалгаж л бна уу даа
2017/11/10 103.26.193.254
Ааг
Шалгана гэдэг санаа нь зөв үр дүн нь яаж гарахыг мэдэхгүй юм
2017/11/10 112.72.11.120
Цнд
Шалгалт нь үр дүнгээ л харуулаасай билээ. Тэгсэн ингэсэн болоод л өнгөрөх биз
2017/11/10 66.181.160.84
enhee
ter n deer shalgah n zob harin shalgaj shalguulj bgaa 2 shudarga bj chadahuu l gej...
2017/11/10 203.91.117.8