Зам тээврийн ослын 317 дуудлага өчигдөр бүртгэгдсэнээс 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих нь өөрийгөө болоод бусдыг хохироох эрсдэлтэй билээ. Хан-Уул дүүргийн Нисэхийн замд M.CHoriot маркийн жолооч согтуу үедээ онхолдож, дотор нь зорчиж байсан 34 настай эрэгтэй гэмтсэн байна.
Зам тээврийн ослоор 10 хүн бэртжээ
2016-01-19 12:33:00