8o
Улаанбаатар хот
mobile menu

Касс таун” компанийн зургаан төрлийн шар айргийг устгалаа

2017-11-11 10:42:46

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид Касс таун ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийжээ. Иргэний гомдлын дагуу хийсэн шалгалтаар тухайн компаний агуулахад 6 нэрийн 3627 ш, 6.281.621 төгрөгийн үнэ бүхий хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа дууссан шар айргийг хадгалж байсныг илрүүлсэн байна. 

Шар айргийг хураан авч, зохих журмын дагуу устгажээ. Устгалын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 10-р ангийн салааны захирагч, ахмад В.Мөнхдэлгэр, ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлстийн 3-р хороо хариуцсан хэсгийн байцаагч, дэслэгч Э.Энхтайван болон холбогдох ажилтан, улсын байцаагч нар хамтран хяналт тавьж ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сандуй
Zaraagui biz dee tegeed l boloo yum bish uu ene plvo chini delkhiin 42 ulsad zaragddag pivo shuu
2017/11/15 202.179.26.252