8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нар ажил хаяна VS Ажил хаяхгүй

2017-11-11 11:02:34

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнгөрсөн наймдугаар сараас эхлээд багш нарын цалинг нэмүүлэх түр хороо байгуулан жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн.Тэд багш нарын цалинг 1,6 сая төгрөг болгох шаардлага тавьж жагсаж эхэлсэн. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж энд онд ажил хаялт зарлахгүй хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл өчигдөр   Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) энэ сарын 13 буюу ирэх даваа гарагаас эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийв. Ийнхүү багш нар хоёр хуваагдаж, зарим хэсэг нь ажил хаяна, зарим нь ажил хаяхгүй гэсэн учир битүүүлэг мэдээлэл хийгээд байна. Бид энэ талаар мэдээллийг онцолж байна. 

Ирэх даваа гаригаас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлана 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) энэ сарын 13 буюу ирэх даваа гарагаас эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулана. Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгдэхээ илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдэх аж.Цаашдаа энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг МБШУҮЭХ-ны дарга Д.Батзориг онцоллоо.  Мөн тэрбээр , “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо өчигдөр мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. 

Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэж мэдээлэл хийсэн. 

Энэ ондоо багш нар ажил хаялт зарлахгүй 

Багшийн цалин нэмүүлэх түр хороо хоёр хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Энэ удаагийн төсвийн тодотголд 55 тэрбум төгрөг суулгаж багш нарт урамшуулал олгохоор, төсөв тодотгосон. Тэгвэл тус мөнгийг олгох болсон тул энэ ондоо ажил хаялт зарлахгүй хэмээн Багш нарын цалин нэмүүлэх түр хороо мэдэгдсэн. Энэ талаар тус хорооныхон  “2017 онд багш нарын цалинг 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. ОУВС-тай хатуу гэрээ хийсэн тул үндсэн цалинг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэсэн. Тиймээс бид энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц урамшуулал олгохыг шаардсан. Энэ шаардлагын үндсэн дээр Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг өгөх шийдвэр гарсан. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал 45 хувь 216 мянган төгрөг энэ сараас эхлэн багш нарын гар дээр очихоор боллоо. Энэ нь бидний тавьсан шаардлагын үр дүн. 516 мянган  төгрөг багш нарын цалин дээр нэмэгдэж орох тул бид энэ онд ажил хаялт зарлахгүй. Харин 2018 оны төсөв дээр бидний цалинг нэмэгдүүлэхийг дахин ярилцах болно” хэмээн мэдэгдсэн байна. 

Ийнхүү Монголын боловсролын салбар дотроо хагаралдаж хоёр хуваагдсан байна. Зарим хэсэг нь нэгдэх өдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэж мэдэгдлээ. Харин зарим багш нар төрөөс олгох 300 мянган төгрөгийг аваад энэ ондоо ажил хаялт зарлахгүй хэмээн мэдэгдэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
одоо хэрэгжиж байгаа системийн дампуурлын эхлэлийг тавилцсан хүий нэг шүү дээ Багш нар минь.
2017/11/12 103.9.88.210
Зочин
Ялангуяа тэр Лувсандорж гэдэг нөхөр аливаа юмыг дандаа зоосны нүхээр юмуу албан тушаалын наймаа болгож Шантаж хийж явдаг нөхөр шүү дээ. Өмнө нь яаманд хурган дарга хийж явсан тэр үед нь Боловсролын
2017/11/12 103.9.88.210
Нннн
Цалингаа нэмж чадахгүй бж цахилгаан халаагуур авч тавь үгүй бол торгоно гнэ Баянгол дүүргийн удирдлаг гэж амьдрал мэдэхгүй АНын хэдэн баячууд ард түмнийг дарамтлаж бна шүз
2017/11/11 66.181.160.85
ЗОЧИН
түр хорооны хоёр гурван нөхөр худалдагдсан юм байнлээ, түр хорооны бусад нь эсэргүүцэж байгаа
2017/11/11 59.153.114.248