Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 18-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 19-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3787 удаа холбогдсоноос, гэ мт хэргийн 125, зөрчлийн 1065, согтуугийн 460, зам тээврийн ослын 371, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, НД-ийн 3-р хороо “Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт шаварт цохиулж гэмтсэн хүн ирээд нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 18-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад, тус хороонд орших М-ийн нүүрсний уурхайд ажиллаж байсан НД-ийн 1-р хороонд суух 36 настай эрэгтэй О шаварт цохиулан гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.