8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын гоц халдварт өвчний вакциныг монголдоо үйлдвэрлэхэд чиглэж ажиллана

2017-11-11 12:41:23

Баруун бүсийн 5 аймагт бог малын төлийг мялзан өвчний вакцинжуулалтад хамруулахаар 5.4 сая тун вакцин хүргэгдэн очсон, гүйцэтгэлийн ажил шуурхай хийгдэж байгаа гэсэн мэдээллийг Мал,эмнэлэг үржлийн газраас өглөө.

Хонины цэцэг өвчин 9 аймгийн 43 суманд оношлогдсоноор нийт 14 аймгийн хэмжээнд 23.6 сая толгой хонь вакцинжуулахаар төлөвлөж өнөөдрийн байдлаар 1.4 сая хонийг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байна.

Шүлхий өвчин 5 аймгийн 13 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Шүлхий өвчнөөр 8,300 толгой мал өвчилж, 7,800 толгой малыг зориудын устгалд хамруулсан. Вакцинжуулалтад давхардсан тоогоор 11 сая толгой малыг вакцинжуулсан. Вакцинжуулалтын арга хэмжээ үргэлжилж байна.

Тоон мэдээллээс харахад мал амьтны гоц халдварт өвчин нь хөдөө аж ахуйн салбарын өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал болоод байна. “Эрүүл малтай Монгол улс”  экспорт ярьж, энэ салбарын эдийн засгийн өсөлт, хөгжил яригдах учиртай хэмээн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ онцолсон.  Тэр ч утгаараа мал, амьтны  гоц халдварт өвчний вакцинд төрөөс их хэмжээний мөнгө зарцуулж байна. Зүүн болон Баруун, говийн бүсийн зарим аймгуудад хийгдэж байгаа вакцинжуулалтын ажлын “”үр дүн”-д  онцгой  анхаарахыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санууллаа. 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг чанартай чанаргүй  гэсэн вакциныг тойрсон шүүмжлэлтэй мэдээлэлд цэг тавьж, нэг л улсаас вакцин авдаг зохион байгуулалт хийхийг холбогдох газрын дарга нарт анхаарууллаа. Цаашдаа малын гоц халдварт өвчний вакциныг Монголдоо  үйлдвэрлэхэд чиглэж, бодитой ажил хэрэг болгохыг тухайн асуудал хариуцсан газруудад үүрэгдлээ. Мөн ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Саулегаар ахлуусан ажлын хэсгийг шинээр байгуулж, гоц халдварт өвчин гарсан аймгуудын голомтын бүсэд биечлэн очиж,  вакцинжуулалтын ажлыг чанартай, хариуцлагатайгаар цаг агаар эрс хүйтрэхээс өмнө шуурхайлан дуусгах чиглэлийг салбарын сайд өгсөн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл