8o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.ЭНХТҮВШИН: Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ

2017-11-11 15:17:00

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс Дэлхийн чанарын өдөр –Үндэсний чанарын 7 хоногийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр зохион байгууллагддаг болсон ба Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгууллаа.  Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Өдөр бүр манлайллыг дэмжье” уриаг гаргаж байгаа нь бүхий л шатны чанарын мэргэжилтнүүд зорилгоо тодорхой тогтоох, оролцогч талуудад төвлөрөх,зөв зүйл хийх, үр дүнг бодитоор үнэлж дүгнэх, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тэмүүлэлтэй байх зэргээр өдөр бүр манлайллыг үлгэрлэн харуулдаг байхыг  чухалчилжээ. 

Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган” өчигдөр болсон бөгөөд тус үйл ажиллагааны нээлтэд Шадар сайд Ө.Энхтүвшин ирж оролцлоо. Шадар сайд Ө.Энхтүвшин тус чуулганыг нээж үг хэлэхдээ "стандартын салбарт онцгойлон анхаарал хандуулна" гэдгээ онцолж хэллээ. Шадар сайд  үг хэлэхдээ "Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарын асуудал нь Монгол Улсын үе үеийн Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болж ирсэн бөгөөд бид энэхүү төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарч ирлээ. Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ.11 дүгээр сарын 10-ны энэ өдрийн “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2017” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж  үйлдвэрийн танхим, дэмжигч байгууллагаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төв, Эс эф си эс ХХК зэрэг байгууллага хамт олон түүчээлэн хамтран ажиллаж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн хэллээ. 


     

 Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхд УБИС-ын оруулах хувь нэмэр, “Экспорт ба чанар”, “Чанар ба манлайлал”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, “Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл, “Чанартай байгууллага ба чанарын менежерийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг болж өнгөрлөө.


    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ ӨВГӨН мөн ч шааж байна даа..
2017/11/12 59.153.113.38
Huurhii duu
Ene hun olon ulsiin jishig gedeg yumaa oilgodog yum bolov uu daa. Ter international standards iigaa yadaj gants suhuj garsan yum bolov uu. Jiigdchihgui geed l uzej tarj bna daa
2017/11/12 71.229.165.236
zochin
zaaas zail chinii hereg odoo hereggui. MAH gishuud NARANTUUL-iin languunii naimaachdaas yalgaagui boljee. chi ih baga idlee geed zah deer baigaa yum shig l bna ene IH HURAL.
2017/11/11 66.181.176.161
Zochin
Bitgii hudlaa shaa
2017/11/11 27.123.214.91
Zochin
Ene durak ju hijh ve de. Haana yamar alban tushaal, olz omog haihaas oor hiij chadah jum bhgui de.
2017/11/11 88.130.50.99