8o
Улаанбаатар хот
mobile menu

“Чингис хаан” одон хүртэх эрхмийг энэ долоо хоногт тодруулна

2017-11-13 12:58:00

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн “Чингис хаан” одон хүртэх эрхмийг  энэ долоо хоногт тодруулна.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар Чингис хаан одонгийн эзэн болсон юм. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ok
Энэ одон хэрэггүй болсон бхаа очирбатаас авахуулаад баахан хулгайч луйварчдад өгсөн бхаа
2017/11/13 103.229.122.7
Иргэн
Эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвт өгчих. Ард түмэн бүрэн дэмжинэ. МАН бүр хаясан. Монгол эх орон, Монголчууд дэмжинэ
2017/11/12 59.153.113.38
cvdd
tvwshuu awraga
2017/11/12 202.179.31.2