8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймагт 18 гол, горхи ширгэжээ

2017-11-12 12:53:14

Архангай аймаг дахь Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас анх удаа сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нартай хамтран усны үзлэг, тооллого хийсэн байна.

Тодруулбал, Орхон голын сав газарт хамаарах Архангай аймгийн Булган, Ихтамир, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант гээд нийт 11 сумын нутаг дэвсгэрийг хамарсан гадаргын болон газрын доорхи ус, усны барилга байгууламж, ус ашиглалт, хамгаалалтын байдалд үзлэг, тооллого хийсэн байна.

Архангай аймгийн есөн сумын нутагт нийт 231 гол, горхи тоологдсоноос устай 215, тасарсан нэг, ширгэсэн 18 байна. Ширгэсэн гол, горхийг сумаар нь авч үзвэл Ихтамирт 13, Цэнхэрт нэг, Булганд дөрвөн гол, горхи тус тус ширгэжээ. Харин эргэж сэргэж урссан гол, горхи байхгүй байгаа аж.

Нийт 327 булаг, шанд тоологдсоноос ширгэсэн 28, түр урсацтай таван булаг байгаа бөгөөд Ихтамир суманд тав, Цэнхэрт дөрөв, Батцэнгэлд 17, Өлзийтөд хоёр булаг ширгэжээ. Мөн нийт 66 нуур тоологдож, Өгийнуур суманд хоёр нуур ширгэсэн байна. Дээрх сумдад 602 худаг байгаагаас432 нь гүн өрмийн, 167 нь гар худаг байна гэсэн дүн мэдээ гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл