8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-11-13 08:39:26

ХОНЬ

Эрч хүч, тэсвэр тэвчээрийг чинь сорьсон оньсого мэт үйл явдлууд дуусгавар болно. Ингэснээр магадгүй таны амьдрал нэгэн хэвийн, уйтгартай болсон мэт ч санагдаж магад. Гэхдээ эцсийн дүндээ хувь тавилан зөв гольдрилоор явж буй мэт сэтгэгдэл төрнө. Ням гаригт таны нөөц бололцоог шавхсан таагүй зүйл тохиож болзошгүй. Энэ нь санхүүгийн, бие махбодийн эсвэл сэтгэл зүйн тогтворгүй байдал ч байж болно. Ажлын өдрүүдээр анхаарал сэрэмжтэй бай. Шүүмжлэлийг эергээр хүлээж авч, амжилтаа ахиулах боломж гэж ойлгох хэрэгтэй.

ҮХЭР

Долоо хоногийн эхний өдрүүд сонирхолтой хүнтэй учруулах болно. Танд сайн мэдээ дуулгах нэгэн, үнэнч анд нөхөр, эсвэл заяаны ханьтайгаа ч учирч мэднэ. Ямартай ч таны амьдралд сайн нөлөөлөл, сайн үр дагавар авчрах нэгэнтэй уулзана. Ажил мэргэжлийн хувьд зорилгодоо тэмүүл. Өөрийгөө дайчил. Саад тотгор арилсан энэхэн үеийг ашиглаад зорилгоо биелүүлэхийг хичээгээрэй. Шагнал, урамшуулал, эсвэл азтай тохиолдол таныг хүлээж байна.

ИХЭР

Шийдэл олохоос зайлсхийж, асуудлыг нээлттэй хэвээр орхидог зантай ч айсуй долоо хоногийн хувьд та саад бэрхшээлтэй нүүр тулахаас өөр аргагүй. Хэн нэгэн эсвэл ямар нэг байгууллага тантай таагүй хандах, удаан хүлээсэн асуултын хариу хүссэнээс огт өөрөөр эргэх зэрэг танаас зайлшгүй арга ухаан шаардсан зүйлс тохионо. Санхүүгийн эрсдэлтэй байдалд орохоос зайлсхий. Долоо хоногийн сүүлчээр шинэ ажил эхлүүлэхэд тохиромжтой.

МЭЛХИЙ

Төлөвлөсөн ажил хэрэг тань сэтгэлчлэн бүтэж, өчүүхэн жижиг зүйлсээс ч асар том боломж завшаан гарч ирнэ. Бага зэрэг амиа бодоход гэмгүй. Учир нь ингэж байж л та амжилтаа бататгах болно. Шинэ хүүхэд, шинэ ажил, шинэ хөрөнгө оруулалт гээд шинэ соргог, сайхан мэдээ таныг хүлээж байна. Ялихгүй боловч таагүй хэрэг явдал маш хурдан болж өнгөрнө. Түр азнаад тэнгэр цэлмэхийг хүлээгээрэй.

АРСЛАН

Гэр бүлд шинэ содон үйл явдал тохионо. Зарим нэг нь амьдралаа шинээр зохиох бол зарим нь цэг тавих бололтой. Эртнээс бодож төлөвлөсөн ажлаа эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Дахиад хэсэгхэн хугацаанд харзнахыг зөвлөе. Тархи гашилгасан бодол, нойргүй шөнүүдээс ангижрах арга нь та өөрөө гэдгийг санаарай.

ОХИН

Аливаа асуудлыг бүх талаас нь харж дүгнэж чаддаг та энэ долоо хоногт багагүй эргэлзээнд автах бололтой. Олон хувилбар дэвшүүлж чадсан ч аль нь зөв болохыг шийдэж чадахгүй эргэлзэж байвал нэг алхам ухраад, юу хийх хэрэгтэйгээ ойлгох хүртлээ түр азна. Заримдаа сэтгэл хөдлөлдөө захирагдах нь туйлын зөв алхам байдаг юм шүү. Бусад хүмүүс урагш алхахдаа бэлэн байж болно. Энэ нь таныг шийдвэр гаргахад дөхөм байж мэднэ. Гэхдээ түүний цаана таны хүсэж, хүлээж байсан зүйл байгаа юу гэдгийг тунгааж бодоорой.

ЖИНЛҮҮР

Сүүлийн үед тачирхан байсан санхүүгийн асуудал чинь шийдэгдэнэ. Таны хайрлаж, хүндэлдэг хүмүүс, болзошгүй эрсдлээс сэргийлж хадгалсан хуримтлал, эсвэл цалин орлого нэмэгдэх гээд ямар нэг байдлаар та санхүүгийн хүнд асуудлаа хялбархан шийдэж чадна. Сэтгэл санаа хэврэг, тогтворгүй байх тул бусадтай маргалдахаас зайлсхий.

ХИЛЭНЦ

Хайр дурлалын харилцаа чинь нэг алхам ахиж, хүсэл зорилгоо биелүүлэхэд дахин нэг алхам ойртох болно. Сэтгэл зүрхээ чагна. Хөзрийн тамга таны гарт байгаа ч хэрэгтэй цагт, чухал мөчид ил гаргахаа мартуузай. Эс бөгөөс үр дүнгүй зардал тэр байх болно. Ажил мэргэжлийн хувьд таатай мэдээ сонсоно.

НУМ

Ойрын ирээдүйд олон таатай үйл явдал тохионо. Та алхам алхмаар шат ахисаар байх болно. Эрч хүчийг чинь барж, анхаарлыг чинь сарниулж буй зүйлсээс зайлсхийж, хол байхыг хичээгээрэй. Сумаа зөвхөн бай руугаа чиглүүлээд зорилгынхоо төлөө өөртөө итгэлтэйгээр тэмц. Од эрхэс таныг бүхий л талаар дэмжих болно. Эрүүл мэнддээ анхаар.

МАТАР

Ирээдүйн сайн сайхан замд саад болж буй зүйлсийг замаасаа арчиж хаях цаг нь болжээ. Бусдын алдаа эндэгдлийг засах гэж хичээх нь зөв ч өөрийнхөө сайн сайхны төлөө зарим нэг зүйлийг нүдээ аниад өнгөрүүл. Өөртэйгөө тэмцэлдэхээс хавь илүү гарц бий гэдгийг санаарай.

ХУМХ

Хайр дурлал, хувийн харилцаа чинь хэдий чухал боловч амьдрал ахуйгаа сайжруулах, ялангуяа ажлаа карьераа ахиулах нь ялгаагүй чухал үйл хэрэг юм шүү. Энэ долоо хоногт таны ажил хэрэг, уулзалт төдийлөн амжилт олохгүй боловч алдаанаасаа суралцахад чинь тус болно. Ажил, амины асуудлаа ялгаж салга. Маргааш өдөр бий гэдэгт итгээрэй.

ЗАГАС

Нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүйн улмаас эрсдэл гаргахаас эмээж байвал гүнзгий амьсгаа аваад түр хүлээ. Хоёр дахь боломж хүн бүрт ирдэг гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн таатай үр дүнд хүрнэ. Шинэ ажилд орж магадгүй. Хувийн харилцаа, гэр бүлдээ анхаарал хандуулаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment