8o
Улаанбаатар хот
mobile menu

Родриго Дутерте: Би 16 настайдаа анх хүний аминд хүрч үзсэн

2017-11-13 09:41:00

Өнгөрсөн жилээс эхлэн Филиппинийн ерөнхийлөгч Родриго Дутертег хүний амь хөнөөж байсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдаж эхэлсэн билээ. Учир Ерөнхийлөгч Родриго Дутертег бизнесмэнүүдтэй уулзалт хийхдээ өөрийгөө Давао хотын даргаар ажиллаж байхдаа хүний амь хөнөөж байсан хэмээн ярьсан учраас ийм мэдээлэл цацагдах болсон. Үүнийгээ тэрбээр цагдаа нарт үлгэр дууриал үзүүлэхийн тулд мотоцикль унан, гудамжаар эргүүл хийн, гэмт этгээдүүдийг буудан хөнөөж байсан хэмээн тайлбарласан.

Харин өнгөрсөн долоо хоногт Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Вьетнамын Данан хотноо зохион байгуулагдсан “АПЕК”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Тэрбээр уг уулзалтын дараа Данан хотноо ажиллаж, амьдардаг иргэдтэйгээ уулзсан байна. Энэ үеэр Родриго Дутерте “Би 16 настайдаа анх хүний аминд хүрч үзсэн. Би түүнтэй зөрчилдсөн юм.Тэгээд биеэ хамгаалахын тулд түрүүлж хутгалж байлаа. Тэр үед ердөө 16 хан настай байлаа. Харин Ерөнхийлөгч болоод хэдэн хүнийг цааш харуулсан гэж бодно хэмээн ард иргэддээ ярьсан байна. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkkffrrscvv
saaral ordond avchraad 30 honuulaad buzaagaach hun uldehgui bhaa manai saaral ordond kkk
2017/11/14 172.58.140.216
Mongol
Manaid xen toxirox bol????????????
2017/11/14 69.165.149.228
bi
hund gar yumda
2017/11/13 119.40.103.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment