8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: Байхгүй хөрөнгийг амлаж, багш нарыг хуурч чадахгүй

2017-11-13 10:24:00

Өнөөдөр (XI/13)-өөс Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулж ажил хаялт эхэллээ. Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгджээ. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдсэн байна. Багш нар  үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн.

Харин БСШУСЯ-аас Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг хийхээр болсон байна. Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүлсэн байна. 

Тус албан бичигт “Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг төсвийн хүрээнд хэрхэн нэмэгдүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн. Багш нарын цалин хөлс бага. Нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж, цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн хатгасан, турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй.Хуульд заасан нөхцөл, шаардлага хангаагүй, хууль бус ажил хаялт зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэдгийг мэдэгджээ.

 

Албан тоотыг хүргүүлж байна 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Одоо боль
Ярилцъя гэхээр ярилцахгүй, үзэлцэнэ гээд байдаг одоогийн багш нарын увиагүй, тэнэгийг яана
2017/11/13 202.21.106.142
Шударга байцгаая
Мөнгө байхгүй юм бол энэ сайд дарга нар чинь яаж данхайсан том том Лексус 570 унаад явцгаагаад байдаг юм бэ? Нэг ийм машин л 600 багшийн сарын цалин болно.
2017/11/13 202.5.196.34
Зочин
Багш нар ажил хаяна гэдэг нь ёс зүйд нийцэхгүй Үг холбох аргыг заачаад одоо ажил хаях аргыг зааж байна даа энэ бол ёс зүйгүй алхам
2017/11/13 118.70.170.139
Зочин
Багш нараа мэргэжил ур чадвараар нь цалин олгоочээ олны нөөлөгт явдаг нөхдүүд байгаадаа
2017/11/13 118.70.170.139
иргэн
энэ тэмцлээ 4 жилийн өмнө хийхгүй юу хийж байсан юм, одоо больж үз
2017/11/13 124.158.110.101
Bagsh yalgadas
Ene bagsh nar Zailaa,gaah tyi
2017/11/13 27.123.214.90
иргэн
Дэд сайдуудаа хас.агентлагаа цөөл,хэрэгүй орон тоог багасга.Нэг хүний хийдэг ажлыг 2,3 хүн хйидгийг болиул
2017/11/13 103.229.122.68
иргэн
Энэ тэмцлийн эцэсийг үзэхгүй л бол хулхидаад өнгөрнө
2017/11/13 103.229.122.68
иргэн
Нэг удаагийн тэтгэмж нэрээр 300,0 ийг салхинд хийсгэхээр цалин нэмэх боломж бололцоо ЗГтбайсан
2017/11/13 103.229.122.68
иргэн
Ард иргэдээ бодолгүй зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө явдаг төр засгийнханд ийм сануулга өгөх нь зүйтэй.
2017/11/13 103.229.122.68
zochin
SAIDAA ta ter gabiyat Ediin zasagch ender nastan YANSANJAV gyaig dahkin MNB tv eer yrulaach, ed nar oilgokhgyi l baikhdaa
2017/11/13 43.242.243.231
Иргэд
Байдал ийм нөхцөлд орсон тул нэг мөр НИЙТ БАГШ НАРЫН ДУНД АТТЁСТАТЧЛАЛ ЯВУУЛЖ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООЖ,ТЭНЦЭХГҮЙ НӨХДИЙГ ЭГНЭЭНЭЭСЭЭ ЦЭВЭРЛЭХ...
2017/11/13 103.212.119.211
Эцэг,эхийн төлөөлөл
БИД АЖЛАА СЭТГЭЛ АМАР ХИЙМЭЭР БАЙНА БАГШ НЭР ЗҮҮСЭН НӨХДӨӨ!??Та нарт татварын орлогоос бид цалин олгож бгаа.Дэндүү даварч бна.Ялангуяа нэгдүгээр ангийн бяцхан шавь нарт чинь сөрөг нөлөөтэй бна.
2017/11/13 103.212.119.211
Zochin
2-r eeljiin bagsh narig ajilluul
2017/11/13 104.174.38.165
irgen
mongolin bagsh nar hetsuu dee. uhamsar ugui.
2017/11/13 202.21.124.134
Зочин
Багш нар ажлаа хаяхгүйгээр цалингаа шийдэж болохгүй юу. Олон эцэг эхчүүдийн ажил хийх боломжгүй болгож байна шүү. Жоохон ухамсартай хандмаар юмаа.
2017/11/13 202.21.106.132