8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

2017-11-13 11:06:53

Өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас түр хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байсан Эрдэнэт-Дархан чиглэлийн автозамыг өнөөдөр нээсэн байна. Эрдэнэт-Дарханы хотын чиглэлд Хөшөөтийн даваанд халтиргаа гулгаа үүсч, аваар осол гарах нөхцөл байдал үүсээд байсан тул өчигдөр 12.00 цагаас эхлэн түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон юм. Өнгөрсөн шөнө тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч болон “Орхон АЗЗА” компаний найман ажилтан хамтран халтиргаа, гулгааг цэвэрлэсэн байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл