8o
Улаанбаатар хот
mobile menu

Өлсгөлөн зарлагчийг хүчээр хооллож болохгүй хэмээн ХЭҮК-оос хотын даргад шаардлага хүргүүлэв

2017-11-14 09:24:39

Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өлсгөлөн зарласан иргэн Б.Батдэлгэрийг албадан эмчилгээнд оруулах захирамж гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Өлсгөлөн зарласан иргэн Б.Батдэлгэрийг 20 гаруй цагдаа нар авч явж, албадан эмчилгээнд оруулсан талаар мэдээллийг өмнө хүргэж байсан.  Өлсгөлөн зарлагч энэ тухай ХЭҮК-т гомдол гаргажээ. ХЭҮК-оос иргэний гомдлын дагуу нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагад “Дэлхийн анагаах ухааны холбооноос 1991 онд баталсан Өлсгөлөн зарлагчдын талаарх Мальтийн тунхаглалд “Өлсгөлөн зарлагчид татгалзан эсэргүүцсэн эмчилгээг хийж болохгүй. Урьдаас мэдэж, сайн дураараа татгалзсаных нь эсрэг хүчээр хооллох нь зүй бус болно” хэмээн заасан байдаг ажээ.

Мөн манай Эрүүл мэндийн тухай хуульд “Халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан байна. Иймд гомдол гаргасан Б.Батдэлгэрийн эрхийг сэргээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгох, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхаар ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүлсэн байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Ene hyn byr hetsyydlee.Yanaa.Ter mungii ni uguuchdee ajlaa hiilgecheed.herev byryy hiisen ium bol ter syrgyyli yagaad ajillaad hyyhdyyd hyleej avaad baigaa ium bol oo.
2017/11/14 49.0.135.140
Иргэн
Амь насаараа дэнчин тавьж байгаа нь үнэн бололтой шүү энэ залуу овоо гүргэр залуу юм даа .
2017/11/14 202.9.43.29
зочин
Энэн Батболд яндан хурххыг уриалаад удвал Ким болноо
2017/11/14 103.212.116.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment