8o
Улаанбаатар хот
mobile menu

Данс давхардсанаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа

2017-11-14 10:37:44

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж, 1043180 хүүхдийн найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг дансанд нь бүрэн шилжүүлж дууссан байна.  Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа тул хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд өргөдөл гаргасан банкиндаа хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment