8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүлгээ хуваасан хүн намаа хуваахаар нэг дэвшив үү?

2017-11-14 12:01:20

УИХ дахь МАН ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН ын даргад өрсөлдөх нь тодорхой болжээ. УИХ дахь намын бүлэг гэдэг бол улс төрийн намын бүтцийн хамгийн чухал хэсэг. УИХ ын сонгуульд өрсөлдөөд 65 аараа ялсан хэрнээ бүлэг дотроо хагарч 32 ба 33 гэсэн хоёр бүлэг төрсөн нь бүлгийн даргын хариуцлагын асуудал. Энэ хүн ёс зүйтэй, зарчимтай байсан бол бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон нь бүлгээ зангидаж чадаагүй миний буруу гээд бүлгийн даргын албан тушаалаа өгөх ёстой байв. Гэтэл бүр эсрэгээрээ намын дарга болно гэж амбийцлах болов. Хамгийн энгийн асуулт эндээс урган гарч байна. Бүлгээ зангидаж чадаагүй хүн намыг эвлүүлж чадах уу?. Эсвэл бүлгийг хоёр хуваасан хүн намыг хоёр хуваах гэж байна уу?. МАН бүлэг түүхэндээ анх удаа хоёр хуваагдав.

МАН 28 р их хурлаараа эргэж эвлэх үү эсвэл бүр намын төвшинд хуваагдах уу гэдэг нь тодорхой болно. Ер нь Д.Хаянхярваа гэдэг хүнийг сонгогчид хэд хэдэн зүйлээр андахгүй болсон. Сангийн сайд байхдаа өөрийн сонгогдсон тойрог буюу Дархан-Уул аймгийн иргэдэд нэг сая төгрөг тарааж байв. Харин маш олон хүн “Хүний хөгжил” сангийн мөнгө болох 1,5 сая төгрөгөө авч чадаагүй байгаа юм. Иргэдийг алагчилж үздэг, төсвийн хуулийг өөрт ашигтай байдлаар мушгиж иргэдийг ялгаварласан гэдгээр нь нийт сонгогчид түүнд дургүй. Харин Дархан Уул аймгийн сонгогчид Д.Хаянхярваад яснаасаа дургүй.Учир нь Хонгор сум цианит натри, мөнгөн усаар хордчихоод байхад Хонгор суманд хордсон хүн байхгүй гэж Д.Хаянхярваа мэдэгдэж олны дургүйг хүргэж байв. УИХ дахь МАН-н бүлгийн 65 хүнийхээ эв нэгдлийг хангаж чадахгүй ийм хүн 213 мянган гишүүнийхээ эв нэгдэл, улс орны эв нэгдэлд гай тарих н тодорхой. МАН-н Их хурлын 1309 төлөөлөгч энэ мэт арчаагүй нөхрийг таягдан хөөхгүй бол намдаа төдийгүй, улс орондоо эвдрэл, талцал авч ирэх аюултай.Нийгмийн захиалгаа харж сонголтоо хийх ухаан 96 жилийн түүхтэй намд байгаа байх гэж найдна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
МАНд шүүрэн дээр тогтох ганц хүн нь шдээ.
2017/11/15 202.55.183.171
ЗаЗа
Хаянаа Хүрэлсүхийг бол асуудалгүй хол хаянаа
2017/11/15 202.55.183.171
ЗаЗа
Хаянхярваа бол чаднаа итгэл алдаж, илүүг долоож явдаг хүн биш. Хийнэ гэснээ хийдэг л хүн дээ. Адаглаал элдэв мөнгө төгрөгний асуудалд орж байгаагүй. Тэгэхлээр санаа амар.
2017/11/15 202.55.183.171
зочин
Хаянхярваа гишүүний эсрэг бүхэл бүтэн баг ажиллаад байгаа юм бишүү хэхэ. сэтгэгдэлүүд аймар аймар... энэ хүнээс их л айж байгаа юм бна даа
2017/11/15 202.55.183.171
МОНГОЛЫН АРД ТҮМЭНГ ЭНЭ ХЭДЭН БАЯАЧУУДЫН ХАЯАЛГАН АМЬДАРДАГ ГЭЖ ҮЗДЭГ
ЮУ ГЭЖ Ч ХУДЛАА ХЭЛХЭЭС СИЙХГҮЙ ХУДАЛЧ ХҮН ОДОО МОНГОЛ УЛСАД БИЙ БОЛООД БАЙГАА БАЯЧУУДЫГ ДЭМЖДЭГ ХАМГААЛДАГ ТЭДНИЙ ХҮЧИНД УЛС ТӨРИЙН СУУДАЛД СУУЖ БАЙГАА ОДОО МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХУЛХИДАГЧ МӨН.
2017/11/14 112.72.12.71
Naiz
Ene hvmvvs bvr ulaandaa garchisan baigaa ymdaa.chichireed l dairaad baigaa ym
2017/11/14 94.254.85.10
zochin
Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдгээ Улаан коммунист Хаянхярваа чи мэдэхгүй байгаа нь их харамсалтай байна.
2017/11/14 27.123.214.89
зочин
Хүрэлсүх л харин Намын бүлгийг хоёр хуваасан шүү дээ. муу хүрэлсүхийн угаадас долоогч минь
2017/11/14 103.9.90.227
ман
ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН [Хориот
2017/11/14 124.158.124.142
  • Recent
  • Most Read
  • Most Comment