8o
Улаанбаатар хот
mobile menu

Төлбөрөө төлөөгүй иргэдийн газар эзэмших эрхийг цуцална гэв

2017-11-14 12:47:14

Газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дахь заалт, газар эзэмших гэрээний 2.3 дахь заалтад заасны дагуу улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлбөрөө төлөх үүрэгтэй байдаг.

Энэ дагуу Налайх дүүргийн Газрын албанаас газрын төлбөрийн он дамжсан өртэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын өрийг барагдуулах, он дамжсан өр авлага бүхий газар эзэмшигч, ашиглагчдыг шүүхэд шилжүүлэх, телевиз, болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, хэвлэн нийтлэх, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Дурдсан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй, эрх сунгуулаагүй газар эзэмшигч, ашиглагчдад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг захиргааны журмаар дуусгавар болгох, газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэж байгааг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл