УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийг хэлэлцэн баталлаа. Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд хамгийн их буюу 6,5 их наяд төгрөг захиран зарцуулах бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хамгийн бага буюу 26.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, Нийт зарлагыг 9,6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, Нийт алдагдлыг 2,4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8 хувь байхаар төсөвт тусгасан байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 онд зарцуулах хөрөнгийн хэмжээ:
Ерөнхий сайд- 203.2 тэрбум төгрөг
Шадар сайд- 137.7 тэрбум төгрөг
ЗГХЭГ-ын дарга- 33.5 тэрбум төгрөг
БОАЖ-ын сайд- 88.1 тэрбум төгрөг
Гадаад хэргийн сайд- 71.7 тэрбум төгрөг
Сангийн сайд- 6.3 их наяд төгрөг
Барилга хот байгуулалтын сайд- 137.2 тэрбум төгрөг
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26.3 тэрбум төгрөг
ХААХҮ-ийн сайд- 263.6 тэрбум төгрөг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- 1.2 их наяд төгрөг
Эрчим хүчний сайд- 166.4 тэрбум төгрөг
Эрүүл мэндийн сайд- 766.3 тэрбум төгрөг
Хууль зүй, дотоод хэргийн сайд- 63.6 тэрбум төгрөг
Батлан хамгаалахын сайд- 237.6 тэрбум төгрөг
БСШУС-ын сайд-1.6 их наяд төгрөг
Зам тээвэр хөгжлийн сайд- 384.5 тэрбум төгрөг
Ерөнхийлөгчийн Тамгын газар- 5.2 тэрбум төгрөг
УИХ-ын дарга- 33.1 тэрбум төгрөг
Үндсэн хуулийн цэц- 2,3 тэрбум төгрөг
Улсын дээд шүүх- 3.9 тэрбум төгрөг