8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: С.Баярын буруу үйлдлээс болж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан

2017-11-14 15:21:00

Өнөөдөр /2017.11.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан төсвийн сахилга батын талаар хөндөж үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ:

-Би нэг зүйлийг олон удаа хэлж байна. Төсвийн сахилга батаа дээшлүүлж, хулгайгаа багаcгачихад Монгол Улс мөнгөөр дутахгүй ээ. Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар давуу эрхээр худалдаж авах бүрэн боломж байсан. “Монголросцветмэт”-ийн Асгатын мөнгөний орд, Дарханы Төмөрлөгийн орд, түүний дагуул ордууд хулгайд алдагдсан. Энэ бүхнийг хүчингүй болгож ард түмнийхээ талд шийдвэр гаргая гэж олон жил ярьж байгаа.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэй  сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь “Би бизнестэй хүн”, “Би Хурцын найз”, “Би сахал Эрдэнэбилэгийн найз” гээд зурцгаахгүй байна. Энэ маягаар ихэнх гишүүд нь айдастай, барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй.

Шударга ёс тогтож гэмээнэ Монголын эдийн засаг аяндаа өснө. Бид үнэнийг ярих ёстой. С.Баярын буруу үйлдлээс болж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан. Одоо 100 сая ам. доллар төлөх гэж байна. “Хан ресурс”-ын лицензийг цуцалснаас болж Монгол Улс өнгөрсөн жил 70 сая ам.доллар буюу 140 гаруй тэрбум төгрөг алдсан. Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан АСЕМ-д Монгол Улс 450 тэрбум зарцуулсан. Хөгжлийн банк нь Монгол банкнаас 500 гаруй сая ам.долларыг барьцаагүй гаргасан байна. Энэ бүхнийг ярихгүй юм уу, хариуцлага сахилга батыг тогтоохгүй юм уу. Алийн болгон айж амьдрах юм бэ гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тулгат
Бүхнийг цаг хугацаа харуулдаг. хэн нь хэн байсныг, ямар жүжиг тавьж байсныг гээд... Батзандангийн ямар ч цензургүй энэ үг хэл өөрийг нь ороох вий
2018/03/01 216.230.226.42
Удвал
Хэдий болтол ингэж иргэдийн сэтгэхүйгээр наадах вэ? Улстөрчдөө!!!!!!!!!!!!! Өөрсдийгөө өнөөдрөө бодолгүйгээр ирээдүйн үр ач нарынхаа амар тайван амьдрах эх орныг бүтээхийн төлөө ажиллаж хөдөлмөрлө
2018/03/01 103.104.61.22
зочин
Эдний амьдралаар кино хийх юмсан. Жинхэнэ эмгэнэлт драма болох байхдаа
2018/03/01 78.142.19.86
irgen
heree negniihee hariig gaihav gegcheer. bugd adilhan baij neg ih hudlaa sain hun bolj haragdahiig hicheeh yum. bi lav itgehgui
2018/03/01 43.228.129.3
тарцгаая
МАН их хурлаараа "ТАРАХ" талаараа ярилцах нь дээр байхаа.Та нар монголыг -ҮНЭХЭЭР" муухай харагдуулж байна. Та нарын доторх хулгайч, луйварчид Монголыг сүйтгэж дууслаа
2017/11/15 103.57.94.142
ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДАХГҮЙ
БАТЗАНДАНГ ДЭМЖИЖ БАЙНА.
2017/11/15 202.179.27.68
Лью Дао Хуа
Алуурчин Баяр бушуухан үхээсэй:
2017/11/15 202.55.191.99
АРД ТҮМЭН
ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙГ БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТАЙГАА ТАРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ! МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙГ ХҮСЭЖ БАЙНА.
2017/11/14 112.72.12.91
ааа
Дэмжиж байна. Жинхэнэ Монголын баатар
2017/11/14 202.5.196.171