8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаянг хаях уу, авах уу

2017-11-14 15:34:00

Хэдхэн хоногийн дараа МАН-ын 28-р Их хурал хуралдана. Энэ хурлаар МАН шинэ даргаа сонгоно. Тиймээс эрх барьж байгаа намын даргын суудлыг авч чадвал  Засгийн газар ч тэргүүлэх боломжтой. Тиймээс МАН томоохон тулаан эхлээд байна. Нэг талд У.Хүрэлсүх. Нөгөө талд эрх мэдлээ алдаад сандарч яваа Миеэгийн баг. 

МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгч сонгох хурлуудад Миеэгийн баг тун их ач холбогдол өгч, мөнгө төгрөг тарааж, ямартай ч өөрсдийг нь дэмжих багийг гаргаж ирсэн гэнэ. Тэр ч бүү хэл МАН-ын даргад өрсөлдүүлэхээр Д.Хаянхярвааг бэлтгэж эхэлжээ. Д.Хаянхярваа хэзээ ч Миеэ Энхболдын үгнээс гарахгүй. Тиймээс түүнд МАН-ын даргын суудлыг авч өгчихөөд М.Энхболд түүний ард сууж намаа ч , засгаа ч удирдах сонирхолтой байгаа бололтой. Гэвч Д.Хаянхярваа гэгч яг үнэндээ хэн бэ? 90 гаруй жилийн түүхтэй МАН-ыг тэргүүлэх хэмжээний лидер мөн үү гэсэн асуулт эндээс ургаж гарч ирнэ. 

Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн засаг ноёноор ажиллаж байсан нэгэн. Түүний эсрэг байнга гомдол гаргадаг хүмүүс бол Хонгор сумынхан. Хонгорын Спиртийн үйлдвэрийг менежментийн хувьчлал нэрээр өөртөө авсан.  Үнэгүй авахдаа спиртийн үйлдвэрийн ашгийг Хонгорын иргэдэд хувьцаа болгож өгнө гэж амлаад алга болсон.  Хонгороос 70 км зайд Д.Хаянхярваа алтны уурхайтай  байсан. Алтны уурхайнуудаас хүдэр авч, цианид натриар угаасан гэдэг гомдлыг тэд одоо ч хэлдэг. Цианит натрийн асуудал сөхөгдөх үед Д.Хаянхярваа сумын мал эмнэлгээс эхлээд мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хүртэл худалдаж авч, Хонгор сумын иргэдийг усанд ордоггүй гэж доромжлоод л  орхисон гэдэг.

Тэрээр 2012 оны сонгуулийн үеэр Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тойргийнхоо иргэдэд 670 мянган төгрөг тарааж сонгуульд ялалт байгуулсан. Түүний энэ хэргийг АТГ шалгаж дуусаад УМБГ-т шилжүүлж байлаа.  Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн ТА-ийн 130 дугаар зүйл “ Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх” мөн хуулийн 130.2 “Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн байж  болзошгүй” гэх үндэслэлээр УМБГ шалгаж байсан ч сүүлдээ замхарч алга болсон. Ямартай ч МАН-ын намын дарга М.Энхболд иймэрхүү нөхрийг өөрийнхөө залгамжлагчаар тодруулаад сууж байна. Хаянг хаях уу, авах уу гэдгээ 28-р Их хурлын төлөөлөгчид шийднэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН
Хүрэлсүх намайг сонгоорой гээд л гоншигоноод 2 сая төгрөг тараагаад л байгаа юм билээ. Хэн хэдэн төгрөгт хууртагддаг нь 20-ны сонгуулиар л харагдана даа
2017/11/15 202.21.117.122
Лью Дао Хуа
Хятадын эрлийзүүдийн хөгшин хошного атигар тарвага.
2017/11/15 202.55.191.99
ЗОЧИН
авч л таараа
2017/11/14 59.153.114.248
  • Recent
  • Most Read
  • Most Comment