8o
Улаанбаатар хот
mobile menu

0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд 50 мянган төгрөг өгнө

2017-11-14 16:22:00

УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталсан.

396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болжээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталжээ. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ойлгосонгүй сар бүр 50 юм уу улиралд 50 юм уу
иргэн
2017/11/15 202.179.24.132