8o
Улаанбаатар хот
mobile menu

360 хүний бүрэлдэхүүнтэйгээр цас цэвэрлэж байна

2017-11-16 14:15:00

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.Тодруулбал, давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт, Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацсан байна. Мөн Сүхбаатар жанжины нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд цас цэвэрлэгээний 3 машин, явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment