-15o
Улаанбаатар хот
mobile menu

“Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярт өнөөдөр олгоно

2017-11-19 10:39:00

Өвлийн тэргүүн сарын шинийн 1  буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг хүртээдэг уламжлалтай.Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнажээ. Үүнд:

 

  1. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  2. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав,
  3. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  4. Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж,
  5. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  6. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
  7. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  8. Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
  9. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
  10. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм

Энэ жилийн“Чингис хаан” одонгоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярыг шагнана. Шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгнө.  

Н.Түвшинбаяр 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон. 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Намар нь болсон олимпийн наадaмд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирч байсан түүхтэй.  Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэстээ Казаxын Житкеевийг ваза-аригаар хожжээ. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай үлдээд мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болж байсан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
эсгий хийх газар очирбат
2017/11/20 182.160.35.49
Хммм тэнэгийн
Ариунбаатар шарав намсрай нар л тэнцэнэ. Бусад нь хөх инээдэм хүргэж бн. Женко бөхчүүддээ хамаг том шагнал өгөөд дуусгалаа. Илүү олон эрдэмтэд докторууд дэлхийг гайхуулж бга юмсан
2017/11/19 39.7.18.137
GAAX TYI
GAAX TYI
2017/11/19 202.21.106.129
ГАШУУН ҮНЭН
ЖЕНКОГИЙН УЛС ТӨРЧ МОНГОЛД НЭГ ЦЕНТ АВЧРААГҮЙ,АМЬДРАЛДАА НЭГ ӨДӨР АЖИЛЛАЖ ТАТВАР Ч ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ БАЙТЛАА САР БҮР МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС 9 САЯ БУЮУ 273 ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХООЛНЫ МӨНГӨ БУЛААДАГ
2017/11/19 202.179.24.52
Hey
Za araich de pizda uur hvnd uguuche
2017/11/15 107.167.112.215
ШУНАЛ
ЖЕНКОГИЙН ХАЛААСНЫ УЛС ТӨРЧ ХУДЛАА ПЕПСИГЭЭ Л УУЖ БАЙНА.
2017/11/15 202.179.27.68
иргэд
одоо дан жудочид авнаа за
2017/11/15 202.21.117.122
Иргэн
Зөвхөн спортын их гүрэн болох зорилт л Монгол тавьж байгаа юм болов уу. Улс орор нь өрний тулам байдаг яана даа
2017/11/15 202.5.196.34
зочин
бахан биеийн маанагууд яг таарч дээ ха ха ха. энэ шагналдаа хахаж үхээсэй
2017/11/15 59.153.114.248
tyl
ene hyn mundag aa. gevch odoo odon temdeg, aldar gaviyaniihaa doroos bosohoorgyi boljee. Erunhiilugch uur hynd ugchih setgel handlaga alga aa daa.
2017/11/15 202.131.243.190
иргэн
Эзнээ олноо гэж энэ дээ.Жанцаннноров гэж шагналын донтой амьтан яамай л байна
2017/11/15 150.129.140.115
Б.Ган
Энэ л жинхэнэ хүнээ олж алдароууллаа.
2017/11/15 211.110.176.201
baatar
Jantsannotov guaid uguuchei
2017/11/15 103.57.93.102
mgl
zuv zuitei bna enen deer bitgii ulsturjuusyi
2017/11/15 183.177.98.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Агаарын бохирдлыг яаж бууруулах вэ?

Нийт санал өгсөн: 18