8o
Улаанбаатар хот
mobile menu

REUTERS: Монголын хил дамнасан ноцтой аюул заналхийлэл

2017-11-15 08:55:00

REUTERS  агентлаг Монгол-Хятадын хил рүү чиглэсэн ачааны машины урт дарааллыг сурвалжилжээ.Нүүрс тээвэрлэсэн мянга мянган ачааны машины цуваа 30 орчим километр үргэлжилсэн дараалал үүсгэж, 7-10 хоног хүлээдэг болохыг уг видео дүрсэнд харуулсан байна. Тус сурвалжлагад Монголоос нүүрс ачсан том машинууд зарим хориотой барааг хилээр гаргах гэж оролдсон нь Хятадын хилийнхнийг хяналтаа чангатгах шалтгаан болсон талаар бичсэн байна. Энэ асуудлыг шийдэх гарц нь төмөр зам боловч санхүүжилтийн асуудлаас болоод төсөл нь зогссоныг тайлбарласан байна.

Аугаа уудам Монголын говь нутагт урд хөрш БНХАУ руу нүүрс гаргах гэж байгаа хүнд оврын машины цуваа нэг хором ч тасрахгүй үргэлжилсээр байна. Энэ цуваа 30 орчим километр үргэлжлэх бөгөөд энэ ачиж яваа нүүрс нь Монголын нутаг дэвсгэр дээрээс олборлосон нүүрсийг гадагш нь экспортод гаргахаар яваа машины цуваа юм. Энэ цуваа өдөр шөнийг аль ч цагт тасралтгүй үргэлжилж байна. Тэд нүүрсээ ачиж, хонон өнжин оочерлож явсаар хамгийн сүүлийн зогсоол буюу Хятад улсад очно. Нүүрс ачиж яваа машины жолооч нар хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд ажиллаж байна. Жолооч нарын амьдрал машиныхаа кабинд өнгөрч, тоос шороо ихтэй бохир орчинд хонон өнжин явж байна. Эдгээр байдлыг таслан зогсоох ажил  Монголын төр засгаас тодорхой ажил хийгээгүй байгаа бөгөөд энэ цуваа цаашид ч үргэлжилсээр байна. Тодруулбал,  Монгол улс нь түүхий нүүрсний олборлолтоороо бүс нутагтаа тэргүүлдэг хэдий ч харамсалтай нь нүүрсээ гадагш нь экспортлох тал дээр анхаарч ажиллахгүй байна. Энэ байдал нь Монголын хил дамнасан ноцтой аюул заналхийлэл болж байна.

Энэ жил нүүрсний үнэ өссөн учраас Хятадад экспортоо нэмэгдүүлэх нь Монголд олборлогчдын хувьд ихээхэн ач холбогдолтой. Энэ нь  улс орны  эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ хоёр улсын хооронд дамжин өнгөрөх гол цэг болох Гашуун Сухайт-Ганц Модны боомт  нэвтрэх замд удаан хугацаагаар саатаж байгаагаас болж түгжрэл үүссэн байна.

Энэ жил нүүрсний үнэ өссөн нь хилийн хөдөлгөөнийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэж орон нутгийн цагдаа нар мэдэгдэж, хууль сахиулах байгууллага, гаалийн ажилтнууд хэлж байна. Монголын нүүрсний экспорт оны эхний хагаст 4 дахин илүү өссөн боловч өнгөрсөн долдугаар сард хилийн боомтын саатал үүссэнээс хойш өссөн байна.

Тус нүүрс тээвэрлэж байгаа замд гудамжны гэрэлтүүлэг байхгүй учраас шөнийн цагт аваар осол их гардаг гэж жолооч нар ярьж байна."Энэ ажил нь маш эрсдэлтэй, амь насанд аюултай, гэхдээ бид өөр сонголт байхгүй" гэж нүүрс тээвэрлэдэг Ж.Ганболд ярьж байна.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Ali heden jiliin umnu tumur zamaa barichihsan tavichihsan bol yu gej ingej zutrahav. Tank yarij tarhi ugaagaad. Mongol erunhiilugch Mongol ulsinhaa hugjiliig hoish ni changaasaar l.
2017/11/15 27.254.251.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment