8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2017-11-15 09:11:14

10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно. Хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх юм.

10:00 цагт: Энтрепренер эмэгтэйчүүдэд байх 10 чадвар уулзалт Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд болно. АНУ-д улсад эмэгтэйчүүдийг хэрхэн бодлого, үйл ажиллагаагаар дэмждэг талаар туршлага солилцож, дэлхийн 50 орны амжилттай бизнес эрхэлж байгаа бүсгүйчүүдээс авсан судалгаанаас илтгэл тавина.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын гуравдугаар байрны 204 тоот танхимд болно.

11:40 цагт: Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний талбайд БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Батлан хамгаалах яамны удирдлага болон Владикавказ хотын удирдлагууд оролцоно.

12:00 цагт: Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг тодруулж, зарлана.

11:00-17:00 цагт: "Хүннү молл"-ын нэгдүгээр давхарт ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Энэ үеэр "Үлэг гүрвэлийн гайхамшиг" үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх бөгөөд палеонтологи, геологийн судлаачдын сонирхолтой лекц сонсох боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл