8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баатархүү: 25-35 насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хар тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогдсон

2017-11-15 14:52:13

Өнгөрсөн шөнө цагдаагийн албан хаагчид БЗД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байсан залуусыг баривчилсан талаар мэдээлэл хүргэсэн. Хар тамхи хэрэглэсэн залуус дунд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан  дуулианы эзэн С.Бямбацогт байсан талаар мэдээллийг мөн хүргэсэн. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэний гэрт хар, тамхи мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Улмаар Хар тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25-35 насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис хэрэглэдэг хэрэглүүрийг зүйлсийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг сэжигтнээр баривчилж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Salaavch, Selem har tamhichin,offshorechin geed Bayartsogtuud aimar bnaa
fe
2017/11/15 217.186.195.143
Zochin
Bugdiin al .mgoliig suiruulehen bas selem bariad hun alah gej bna sh dee.emegteichuuden hajuudan archaagui novshnuud yumdaa har tamhi tatad bhdaa yadiin be.
2017/11/15 112.224.67.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment