8o
Улаанбаатар хот
mobile menu

Цус ойртож буй Монголын улстөр

2016-01-20 12:37:00

Сонгуулийн тов ойртож намууд хэн хаанаас нэр дэвшихээ албан ёсоор тодруулахаар намын дээд шатны хурлуудаа цагаан, ногоон сараас өмнө хийхээр төлөвлөөд байгаа аж. Эрх барьж буй Ардчилсан намын хувьд өнөөдөр төрийн ордонд  ҮЗХ-ны хурлаа хийнэ. Энэ хуралдаанууд бол зүгээр дүр эсгэсэн төдий зүйл болох юм. Учир нь хэн хаанаас аль намаас нэр дэвших нь тодорхой болсон. Зөвхөн үүнийг албан ёсоор баталгаажуулах аж. Монголчууд хүн ам цөөнтэй улс. Тиймдээ ч хүн бүр ярьдагаараа бол УИХ-ын хэлгүй улстөрчдөөс дутахгүй гэлцдэг. Сүүлийн жилүүдэд улстөрдөх цус ойртсон гэхэд болно. Учир нь улстөрчид ах, дүү, үеэл, хүүхдүүдээ улстөрд бэлдэх болсон. Эрт цагт аав нь хаан бол хүү нь аавынхаа суудлыг залгамжлан авч хаан болдог байсан. Харин ардчилалын үед хэдий өөрчлөгдсөн ч ихэс дээдэс өөрсдийн суудлаа хамгаалан хүүхдүүдэддээ үлдээх хүсэлтэй байдаг бололтой.   Ямартай ч цус нь ойртоод буй улстөрчид эх орныхоо төлөө бус харин гэр бүлийнхээ төлөө зүтгэх нь лавтай. Доор дурдсан зарим эрхмүүдэд бизнесгүй хирнээ Монголын толгой тэрбумтанд зүй ёсоор багтдаг цөөнгүй эрхмүүд багтсан. Үүнээс үзвэл бид төрөөс төрсөн тэрбумтануудын хүү, охин, дүүг энэ жил сонгуулиар дахин сонгох эсэхээ дахин бодох хэрэгтэй юм.  


Ах, дүүс улстөрд

Ш.Сайхансамбуу & Ш.Батсамбуу

\



Ш.Сайхансамбуу нь 2008 онд төрсөн нутаг Завхан аймгаас УИХ-ын гишүүн болж сонгогдож байсан. Түүний хувьд МАН-ын гишүүн бөгөөд 2012 онд УИХ-д намаасаа гарч чадахгүй улмаар улстөрийн ажлаас хэл амтай хөндийрсөн юм.Тиймдээ ч мань эр өдгөө Завхан аймагт төрсөн дүү Ш.Батсамбууг сойхоор бэлдэж сурталчилгааны ажлаа эртнээс бэлдсэн. 
С.Ганбаатар & С.Гантуяа


Улс төрд шинэ салхи оруулах ХҮН байгуулагдсан гэдэг. Хөдөлмөрийн үндэсний намын ард УИХ-ын гишүүн С.Ганбаатар байгаа хэмээн хардагсад ч олон байсан. Энэ талаар С.Ганбаатар гишүүн эрс үгүйсгэж байсан цаг саяхан мэт. Гэвч цаг хугацаа бүгдийг харуулна гэдэгчилэн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд ороод удаагүй хирнээ намын дарга болсон тууж явна. Түүгээр ч үл барам 2016 оны сонгуульд намаа үнэмлэхүй ялалт байгуулан 2017 оны сонгуульд ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд авлаа. Иргэдийн хувьд түүнд ам сайтай байдаг ч  учир мэдэх хүмүүс түүнийг тийм ч сайнаар үнэлдэггүй  юм билээ. Тэгвэл улс төрд шинэ салхи оруулж ерөнхийлөгч болохыг санаархаж байгаа ахынхаа араас төрсөн дүү С.Гантуяа нь УИХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр зэхэж байгаа гэнэ. Сонирхолтой нь С.Гантуяа ахынхаа намаас бус харин бие дааж нэр дэвших аж. С.Гантуяагийн хувьд  "Оюу Толгой" компанийг Монгол, гадаад ажилчдын цалингийн зөрүүгээр шүүхэд өгч гурваншатны шүүхэд ялалт байгуулж байснаар нь олон нийт илүүтэй танимхайрдаг.


Б.Наранхүү& Б.Саранчимэг


УИХ-ын гишүүн Наранхүү Дундговь аймагт сонгуулийн үеэр мөнгөн бороо оруулдаг гэхэд болно. Тэрбээр сонгуулийн өмнө олон нийтэд "Мон-Уран" компанийн захирал Алтжингийн амраг Б.Наранхүү хэмээн хэвлэлээр цөөнгүй бичигдэж байсан. Түүний хувьд бусад орон нутгийн иргэд гишүүддээ Б.Наранхүү шиг л байл даа гэх үгийг хүртэл хэлээд байгаа сурагтай.  Бизнесээс улстөр рүү урвасан түүний Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг нь мөн л улстөрд байдаг. Сонирхолтой нь эгч, дүүс хоёр өөр намд харьяалагддаг. Б.Саранчимэгийн хувьд МАН-ын нөлөөтэй эмэгтэй гишүүдийн тоонд зүй ёсоор ордог. Улаанбаатар хотод байгуулсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж үйл ажиллагааг нь хөл дээр нь босгосон. Гэвч үйл ажиллагаа нь жигдэрснйи дараа Э.Бат-Үүл тодорхойгүй шалтгаанаар ажлаас нь халсан байдаг. Түүнийг Үндэсний цэцэрдэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад дүүгийнхээ нэр нөлөөгөөр ажиллаж байгаа хэмээн олон нийт жиг жуг хийлцдэг байсан. Ямартай ч зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс ээлжлэн эрх барьж буй хоёр намд өөрсдийн нөлөөллөө бий болгосоор байна. 


Д.Сумьяабазар& Д.Сэржбүдээ


Монгол түмнийг аав, хөвгүүд ээлж дараалан баясгаж байсан хүмүүс бол Улсын заан Долгорсүрэн, Улсын аварга Д.Сумьяабазар, Д.Сэржбүдээ, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нар юм. Их спортод амжилт гаргаж байсан хөвгүүд улс төрд ээлж дараалан орохоор бэлдэж байгаа аж.Аварга Д.Сумьяабазар 2008 оны УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж их хурлын гишүүн болсон. Тэгвэл ахынхаа араас Д.Сэржбүдээ УИХ-ын суудалд МАХН-аас нэр дэвшиж байгаа юм. Хэдий төрсөн ах, дүү хоёр боловч ултөрйин хувьд мөн л өөр сонголт хийжээ. 


      Г.Батхүү&П.Батчимэг


УИХ-ын гишүүн Г.Батхүү төрсөн нутаг Өвөрхангай аймгаас хэдэнтээ нэр дэвшиж УИХ-ын чуулганы танхимд суусан. Г.Батхүү мөн л бизнесээс улстөрд орсон эрхмүүдийн нэг. Түүний араас дүү нар нь  ч мөн улстөрд орсон байдаг. Тухайлбал төрсөн дүү П.Батчимэг нь НИХТ-д байдаг нэгэн. Тэрбээр ахынхаа залгамж халааг авч улс төрд хүч үзэж яваа нэгэн. 

Х.Баттулга & Х.Баттуул

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд Баянхонгорын иргэдийг төлөөлж УИХ-ын танхимд хэдэнтээ суусан. Олон жил МОАХ фракцийг толгойлж байгаа түүний хувьд улстөрийн намтар түүх ихтэй хүн. Сүүлийн хэдэн сар түүнйи ойр тойрны хүмүүсийг ээлж дараалан шалгаж өөрийг нь  ч шалгаж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Сайдын суудлаа саналаар өгсөн цөөн гишүүдийн нэг тэрбээр төрсөн нутагт нэр дэвших эрхээ төрсөн дүү Х.Баттуулдаа өгсөн бололтой.Гишүүний хувьд өөрөө Баянголоос эсвэл намын листээр орох нь тодорхойгүй байна.

Н.Алтанхуяг & Г.Дэнзэн

Н.Алтанхуягийг ерөнхий сайд байх үед ЗГХЭГ-ын дэд дарга хийж улмаар хэл аманд орж авилгалтай тэмцэх газар хүтэл шалгагдаж байсан хүргэн Г.Дэнзэн  ч мөн удахгүй болох сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших бололтой. Харин экс ерөнхий сайд намын листээр орох магадлалтай юм.

С.Амарсайхан & С.Отгонбаяр

Улстөрд мөн л АН, МАН-ыг сонгож буй дараагийн хүмүүс бол “Оюуны Ундраа”-гийн ах, дүүс.Ардчилсан намын гишүүн С.Отгонбаярын хувьд цагтаа  Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд хүртэл хийж явсан. Түүнийг онцгой байдлыг хариуцан ажиллаж байх үед МИ-8 осол гарч 15 хүн хөвгүүнээ бурхны оронд үдсэн харамсалтай хэрэг гарсан. Түүнээс хойш С.Отгонбаяр ултөрөөс зайгаа барих болсон. Харин түүний дүү С.Амарсайхан МАН-ын гишүүн бөгөөд НИТХ-ын төлөөлөгч. Олон нийт С.Амарсайханыг гэхээс илүүтэй эхнэр  МҮОНТ-ийн нүүр царай болсон сайхан бүсгүй Ичинхорлоог илүүтэй таньдаг. Ямартай ч ах, дүүс нэгийг бодох хоёрыг тунгааж улстөрийн хоёр өөр сонголт хийсэн бизээ.

 

Улстөрд залгамж халаа авч байгаа нялх Сэнгүмүүд 


Энхбаярын Батшугар


Манай улсын дөрвөн ерөнхийлөгчид дундаас хамгийн их цуутай ерөнхийлөгчийн нэг бол яахын аргагүй Намбарын Энхбаяр. Түүний хувьд улстөрийн бүхий л албан тушаалыг хашсан хүн. Тиймдээ ч хүүгээ улстөрд оруулж залгамж халаагаа бэлдэж буйгаа олон нийтэд цуутай зарласан. Учир нь Э.Батшугарын насны залуус мөрөөдөөд мөрөөдөөд тийм амархан олдохгүй суудал бол Монгол банкны дэд ерөнхийлөгч. Нэг л өдөр тэр эрх мэдэлтэй аавынхаа ачаар Монгол Улсын мөнгөний бодлогыг хариуцдаг банкны дэд ерөнхийлөгч болсон азтай залуу. Аав нь ерөнхийлөгчөөс бууж авилгын хэрэгт холбогдож шоронд орж, өлсөглөн зарласан гээд олон саад бэрхшээлийг давсны эцэст бурхан түүнд бэрхшээлийг сайн давлаа гэсэн шиг дэд ерөнхийлөгчийн суудал өгсөн.


Ч.Ганзориг& Г.Тэмүүлэн


Хямралын үед захын хорооллын иргэд 1100 төгрөгийн үнэтэй атар талх худалдаж авч чадахгүй хувааж авч байгаа.  Гэтэл бизнесгүй эрхмүүд хөлжсөөр байх юм. Тэдний тод жишээ бол Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ганзориг. Тэрбээр  өөрөө улстөрөөс завсарлага авч харин хүү Г.Тэмүүлэнгээ сойх болсон. Г.Тэмүүлэн хувьд аавынхаа төрсөн нутаг Архангай аймагт нэр дэвшихээр эртнээс бэлдэж эхэлсэн. Улсын наадмаар морио хурдлуулах хоббитой түүний хувьд 2016 оны сонгуульд эртнээс бэлдсэн юм. 


М.Энхболд & Э.Хулан


МАН-ын дарга М.Энхболд улстөрийн хувьд их намтартай хүн. Түүний хувьд ерөнхийлөгчөөс бусад төрийн өндөр албан тушаалыг хашсан гэхэд болно. Хотын дарга байх үедээ хотын байршил сайтай ихэнх газрыг худалдсан гэсэн нэр түүнийг одоо ч дагадаг. Төрөөс төрсөн тэрбумтануудын нэг гэгддэг түүний ганц охин өнгөрсөн намар хуримаа нижгэр хийсэн. Өндөр харуул хамгаалалт дунд болсон хуримын талаар ОХУ-ын сайт хүртэл бичсэн байдаг. Үүнээс үзвэл энэ гэр бүлийн  тансаглал зөвхөн Монголд  ч гайхагддаг  биш бололтой. М.Энхболдын газар дээрх ганц охин  мөн л улстөрд хүч үзэж байгаа. Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгчээр ажилладаг юм. Өнгөрсөн онд шинэ хүнтэй болж, хуримаа хийсэн Э.Хулан бүсгүй улстөрд аавынхаа залгамж халааг авахаар хамцуй шамлан орсон аж. 
Ө.Энхтүвшин &  Э.Золбоот 


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин  Улсын бага хурал, УИХ-ын хурлыг сурвалжилж байсан анхны цөөхөн сэтгүүлчдийн нэг. Тэрбээр 2000-2004, 2006-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, өдгөө дахин намын листээр УИХ-ын гишүүн болсон. Төрийн сангийн зээлээр гадаадад суралцсан “эрхэм хүндэт” баячуудын хүүхдүүд эргэж ирэхгүйгээр тухайн газраа ажиллаад явчихсан жишээг нэрлээд байвал урт жагсаалт үүснэ. Тэнд харц ардын хүүхдүүд суралцах ямар ч боломжгүй. Өчнөөн тэрбум хөрөнгийн баталгаа, байр орон сууцаа барьцаалахаас өгсүүлээд асуудал их. Тиймээс ч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хүү Индианагийн ИС-д улсын мөнгөөр суралцсан байдаг. Э.Золбоотын хувьд МАН-ын залуучуудын байгууллагад ажиллаж аавынхаа залгамж халааг авахаар бэлтгэгдэж буй юм. Түүний хувьд аавынхаа бүх сонгуулийн сурталчилгаанд эртнээс явж туршлага судалсан. Тэрбээр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн охин Мандхайтай гэр бүл болсон.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ed nar ard tumniig mongoor hudaldana gej ih basch bna daaa
2016/02/18 103.17.108.42
м
АН-ын С.Эрдэнээ нэг судалаадхаарай ИЙМ ЗҮЙЛ БИЧСЭН СЭТГҮҮЛЧИДЭЭ!!!
2016/01/21 103.17.108.42
zoomaa
ganbaagaas busad ni fuck you
2016/01/21 103.17.108.42
zoomaa
ganbaagaas busad ni fuck you
2016/01/21 103.17.108.42
Ene Enkhbold bol mongoliin ard tumniig uns us 2 oor zuuraad huldduchihsun hun sh de. 15 garui jiliin umnu enkhboldiin aav unchin huuhduudiin tsetserlegt gadaadaas irsen haluun ustai bolgoh gej tusuvluud baisan mungiig dundaas ni zavshdag iim humuus bsan d
2016/01/20 103.17.108.42
Hulang
Za odoo shut as hurtel jiremsleh tsag Irene.Enkhboldiin hulgain mun gig idegch Buduun Hulang hurtel songuulid uzeh ni
2016/01/20 103.17.108.42
ЦЦУ"У
ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ХУУРАМЧ ЗЭРЭГ ЗАН ЧАНАРУУД УДАМШДАГ НЬ ЭНДЭЭС ХАРАГДАЖ БАЙНА.
2016/01/20 103.17.108.42
фывфы
Улс орон тоглоом биш, Эх нь хээр алаг бол Юу нь шийр алаг гэдэг билээ Тийм болохоор заримыг нь зайлуул
2016/01/20 103.17.108.42
иргэн
эцэг эх нар нь монгол улсыг мөхлийн эрмэгт тулгасан бол одоо үр хүүхэддээ энэ улсыг тоглоом болгож дуусгах устгах, санаатай байна, сачий тань дутна,үтэр түргэн монгол улсаас зугатсан тань өлзийтэй???
2016/01/20 103.17.108.42
za ene bol nuguu shineer baiguulagdsan Ganbaatar gishuunii HYN hemeeh nandin nertei mungunii namiin yavuulaga bnda,
2016/01/20 103.17.108.42
зочин
Улс орноор айл гэр болж тоглодог үхэх ялтай малнууд.
2016/01/20 103.17.108.42
Эд нар та биднийг бүр үе уламжлан захирах нь л дээ.
2016/01/20 103.17.108.42
Js
Zail zail
2016/01/20 103.17.108.42
ДАВАРСАН ГӨЛӨГҮҮД
2016/01/20 103.17.108.42