8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэм эргүүлж танхайрсан залуу НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү байжээ

2017-11-16 09:35:00

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “ VIP security” хэмээх хамгаалалтын албыг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Улс төрд орсон болохоор хувийн бизнесээ өөрийн төрсөн дүү  С.Бямбацогтод шилжүүлэн өгсөн байдаг.  Гэвч сайн ахын далбаан доор дүү нь буруу аархаж,  бусдад уурласан уураа баарны хамгаалагч нарыг зодож, тэр ч бүү хэл сэлэм гаргаж ирэн хагалж эвдэх боломжтой бүхнийг эвдэж танхайрсан байна.

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү Самданнямын Бямбацогт 2017.11.11-ээс 12-нд шилжих шөнө  ДК дугаартай машин хөлөглөн нэгэн баарны гадаа ирсэн даруйдаа үгийн зөрүүгүй хамгаалагч нарыг зодсон байна. Ингэхдээ тэрбээр ганцаараа бус бүлэглэн буюу өөрийнх нь сууж явснаас гадна хоёр машин дүүрэн хүнтэй ирж багагүй үймээн дэгдээсэн байна.

 

 

Гурван машин дүүрэн 10 гаруй залуус гэнэт ирж үймээн дэгдээж байх үед ойр орчимд нь байсан хүмүүс болон баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн. Гэвч С.Бямбацогтоор ахлуулсан бүлэг танхай этгээдүүд цагдаа ирэхээс өмнө бөөндөө зугтсан бөгөөд зугтахаасаа өмнө сэлэм хуйнаас нь гарган хүний амь нас, эрүүл мэндэд халдахаар заналхийлж, хагалж, эвдэлж болох бүхнийг сүйтгэж байгааг бичлэгээс харж болно.

 

 

 

 

 

Бусдын биед халдаж байгаа энэ эрхэм уг нь өөрийн цахим хуудсандаа хүчирхийллийн эсрэг байхыг уриалсан, урлаг соёлын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог нэгэн  байгаа юм. Гэвч цахим орчинд гэгээрсэн нэгэн үнэн хэрэгтээ танхай этгээд болохыг дээрх бичлэг баталж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл