8o
Улаанбаатар хот
mobile menu

Грект 15 хүн амиа алдаж, орон даяар гашуудал зарлалаа

2017-11-16 10:03:48

Грекийн нийслэл Афин болон  Мандра, Неа Перамос, Мэгара зэрэг хотноо их хэмжээний аадар бороо орсоны улмаас үерт автаж, байгалийн гамшгийн уршгаар 15 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Ерөнхий сайд Алексис Ципрас уг үйл явдалтай холбогдуулан орон даяар гашуудал зарласан байна. Тэрбээр“Үнэхээр харамсалтай байна. Та бүхнийг Грек улс мартахгүй” гэж хэлсэн байна. Мөн 37 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд олон тооны хүн сураггүй болсон гэнэ. Сураггүй алга болсон иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл