Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр хувь хүний болон төрийн нууцтай холбоотой нэлээд зүйл яригдсан. Тус хуралдаанаар Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудлын талаар нэлээд ноцтой асуудал яригдлаа.
Үүнээс болж Хойт Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Би хариулчих юм уу, гишүүд ээ айн?. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...? хэмээн нэр дэвшигч Б. Хурц хэлсэн. Үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн. Ингээд өчигдөрийн УИХ-ын Аюулгүй байдал, байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын хүрээнд хэн юу хэлэв булангаа хүргэж байна.