8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхын уурхайд хоёр хүн дарагджээ

2017-11-16 12:26:58

Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайд хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлага өнөөдөр 04:02 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүссэн байжээ.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн бөгөөд 07:33 цагийн байдлаар тус дүүргийн иргэн О /47 настай, эрэгтэй/, иргэн Э /28 настай, эрэгтэй/ нар дарагдаж нас барсан эсэх тодорхойгүй, осол болсон мөргөцөгт нурал дахин үүссэн, маш давчуу орон зайд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Интернет хязгаарлахаа болиочээ МАН-ын илжигнүүдээ.
Зарим албан газруудад интернет дээр МАН-ын зүгээс захиаллгат хориг хязгаарлалт тавиулаад байгаа шдээ.Фэйсбүк имейлээ шалгаж файл татахгүй болгочихсон
2017/11/16 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment