8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ

2017-11-16 14:26:51

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн 05:00 цагаас энэ сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1650 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 199, зөрчлийн 1165, согтуугийн 81, зам тээврийн  ослын 286, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 77 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, “11-р сарын 15-нд хулгай хийж байсан хүнийг барьчихлаа” гэх мэдээллийн дагуу алба хаагчид очжээ. Ингэхэд тус дүүргийн 28 хороонд суух Н /эм,50н/ -ын өвлийн сууцны хаалга нээлттэй байхад Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд суух М /эр,50н/ нь орж хулгай хийж байгаад баригджээ. Тодруулбал, “Dell” процессор, “LG” дэлгэц, бага гарын мөнгөн аяга хоёр ширхэг, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, “Samsung-Note-1”, “LG”  гар утас хулгайлж байгаад эзэнд нь баригдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл