8o
Улаанбаатар хот
mobile menu

“Номч” дунд сургуульд торгуулийн арга хэмжээ авчээ

2017-11-16 14:54:34

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Номч” ерөнхий боловсролын сургуульд тогруулийн хэмжээ тооцож албан даалгавар өгчээ.Тус сургууль нь “Стандарт 1” математикийн олимпиад зохион байгуулж, оролцогч бүрээс мандатны үнэ 5000 төгрөгийн хураамж авсан нь БСШУ-ны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Боловсролын тухай хуулийн 40.7 дахь заалтыг зөрчсөн байна.“Номч” бүрэн дунд сургуулийн нэрэмжит математикийн “Стандарт” олимпиад аравдугаар  сарын 21-ний өдөр тус сургууль дээр болсон билээ.Олимпиадад нийслэл болон хөдөө орон нутгийн 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн нийт 6230 хүүхэд уг олимпиадад оролцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment