8o
Улаанбаатар хот
mobile menu

18951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийжээ

2017-11-16 17:02:56

2017 оны 3 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд МХЕГ-аас хийсэн тандалт судалгаагаар Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа, Хавирга боомт, Улаанбаатар хотын  “АБТЭМА”, “Материал импекс”, “Ти Ай ложистик”, “Монгол транс”, “Интердесижн”, “Прогресс транс” компаний гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 27 иргэний 10 улсаас импортолсон  182,7 тн, 18951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийгдсэн  байна.

Түүнчлэн хяналт шинжилгээнд Улаанбаатар хот, 14 аймгийн нийт 129 хүүхдийн цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж буй тоглоомуудыг хамруулсан байна. Тандалтанд хамрагдсан импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж байгаа хүүхдийн тоглоомуудаас  92 удаа дээж авч шинжлүүлэхэд физик, хими, хүнд металлын шинжилгээний үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангаж байгаа боловч зарим хилийн боомтуудаар хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тогтоом импортолж, худалдаалах эрсдэл байсаар байна. Иймд хилээр нэвтрүүлж буй хүүхдийн тоглоомын дагалдах баримт бичгийн бүрдэлд тавих хяналтыг чангатгаж, тухайн улсын экспортын гэрчилгээтэй, олон улсын тэмдэг тэмдэглэгээтэй, биет үзлэгээр шаардлага хангасан тоглоомыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлэлцсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл