8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нар төрийг хохиролгүй болгох уу

2017-11-17 09:10:00

 

"Цөмийн хатан хаан" хэмээн тодорхойлогдсон УИХ-ын гишүүн А.Ундраа Хойд Каролайнагийн ИС-д зээлээр сурчээ 


АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, заасан хугацаанд ирээгүй 393 иргэний нэрсийг албан ёсоор зарлав. 1997-2001 онд төрийн сангийн 8.3 сая ам.доллароор суралцсан 393 хүн өнөөг хүртэл эргэж холбогдоогүй, сураггүй байгаа юм.

Эдгээр иргэдийн дунд  УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарын нэрс байгаа талаар дээр мэдээллэсэн.  Жагсаалтын 36-д УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэр байгаа бөгөөд түүнийг 1998 онд Хойд Каролайнагийн ИС  цөмийн физик атомын мэргэжлээр сурсан хэмээн Боловсролын зээлийн сан бичсэн байна. УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэргийг хамгаалж байсан.  А.Ундраа гишүүн докторын зэрэг хамгаалахынхаа өмнө сургалтын төрийн сангийн зээлээр сурч байсан аж. Тэрбээр гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн анхны төгсөгчийн нэг МУИС-т физикч мэргэжил эзэмшжээ. 1996 онд Итали улсад Физикийн дээд энергийн олон улсын төвд нэг жилийн дипломын ажил хийсэн. 1998-2002 оны хооронд Америкийн Каролина мужийн Ралэйн их сургуульд докторын зэрэг хамгаалж байсан. 
Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн орж ажилласан.ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх болсон. Энэ үед түүний нэр Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон тарж эхэлсэн юм. ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгчээс буцаад цөмийн судлаач, эрдэмтэн гэдэг карьер дээр бууж байсан. Ер нь бол түүний нэр цөмийн хог хаягдал булах асуудалтай байнга нэр холбогдож ирсэн. Байгаль орчны төлөө тэмцэгч Ч.Мөнхбаяр түүнийг "Цөмийн хатан хаан" хэмээн тодорхойлон бичсэн нь бий. Өнгөрсөн сонгуулиар Нийслэлийн Баянгол дүүрэгт ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болхоосоо өмнө Монгол улсад “МонАме” хэмээх шинжлэх ухааны төв байгуулсан, захирлаар ажиллаж байсан. Улс төрд орж ажиллаад 19 жид болж байгаа бөгөөд Төрийн сангийн зээлээр сурсан төлбөрөө төлөх бүрэн боломжтой нэгэн. Гэтэл яагаад өдийг хүртэл төлбөрөө төлөхгүй байна вэ. Түүний 2016 оны ХОМ-оос харахад жилдээ 50 сая төгрөгний орлоготой хэмээн мэдүүлсэн байдаг. Уг нь УИХ-ын гишүүн А.Ундраад энэ хэмжээний сургалтын төлбөрөө эргүүлээд төлчих бүрэн боломж баймаар. УИХ-ын гишүүн гэж хэн байх ёстой, тэд ямар ёс зүйтэй байх ёстой талаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн А.Ундраа 1998 оноос хойш зээлээр сурсан сургалтын төлбөрөө төлөөгүй явж байна.

УИХ-ын гишүүн нь зээлээ төлөхгүй байгаа юм чинь бусад сураггүй болсон зээлдэгч нар яаж зээлээ  төлөх үү. Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх ёстой төрийн түшээ энэ мэт зээлээ төлөхгүй байгаа нь түүнийг хэр ёс зүйтэй гишүүн гэдгийг харуулж байна.

Монголын тэргүүн баяны төрсөн эгч зээлээ төлөөгүй 19 жил болж байна 

Өнгөрсөн 2016 оны  сонгуулиар эгч дүүс нэг танхимд суух болсон. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас, харин түүний эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгуулж, Монгол төрийн түүхэнд анх удаа эгч, дүүс нэг парламентад сонгогдсон. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хувьд 2016 оны ХОМ-ээрээ тэргүүн баяны эгнээнд зүй ёсоор бичигдсэн.  Б.Наранхүү гишүүн нэг тэрбум 185 сая төгрөгний үнэлгээтэй таван машинтайгаараа бусдаасаа илүүрхэж, 21 тэрбумын хадгаламжтайгаараа мөн л нэгдүгээр байрт бичигдсэн. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг түүний төрсөн эгч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дүүдээ хүрэхгүй ч бэл бэнчинтэй нэгэн. Гэтэл Төрийн сангийн зээлээр сураад сураггүй болсон иргэдийн дунд  УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэр мөн орсон байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн  хувьд Гавайн Пасифик ИС-д 1998 онд төрийн сангийн зээлээр суралцаад зээлээ төлөөгүй аж. 
Сургалтын төрийн сангаар гадаадад сурахад нэг жилд 16 000 ам доллар байдаг. Сурсан жилээр үржүүлвэл нилээд мөнгө гарна. Дээрх сургуулиудад харц ардын хүүхэд суралцах боломж байхгүй.   Бүх саадыг давж суралцах эрх авдаг юм аа гэхэд өчнөөн тэрбум хөрөнгийн баталгаа, байр орон сууцаа барьцаалахаас өгсүүлээд асуудал их. Энэ мөнгөөр суралцаад эх орондоо ирж ажиллаж байж төлөх ёстой. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд төрийн сангийн зээлээр сурсан нь үнэн бол зээлээ төлөх ухамсар, ёс зүй, энэ хэмжээний мөнгийг төлөх чадал баймаар даа. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага болон хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл УИХ-ын гишүүн өөрөө хуулиа уландаа гишгэж зээлээ төлөхгүй “мурьж” болох уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өрөө төлөөгүй мэтээр иргэдэд ойлгуулж хүн гүтгээд байвал харин ч шүүхдэнэ шүүү энэ шоудаад ыайгаа нөхдүүдтэй
2017/11/18 66.181.161.50
Зочин
Болгод харин ч ядаж гэр бүлээ цаашлаад олрн гэр бүлийн орлогын эх үүсвэрийг бий болгьод явж л байгаа. Төрийн нэр барьж шоудагсад болиочэээ. Ядаж хийсэн гэрээгээ бүтэн уншиж бүрэн ойлгоод шоуд, өрөө тө
2017/11/18 66.181.161.50
Зочин
Оронд нь танил тал ах дүүсээ авснаар гэрээний үүргээ биелүүлээгүй. Тэгээд ч сураад төгсөөд ирсэн хүүхдүүд нь өнөөдрийг хүртэл нэг бол өөрсдөө ажио олоод хийж байгаа эсвэл бүүт ажлын байр шинээр бий бо
2017/11/18 66.181.161.50
Зочин үргэлжлэл
Чадахгүй байж, 2 т. Энэ зээлийн гэрээний төрийн үүрэг нь ажлын байраар хангах байсан. Сураад боловсроод ирсэн хүүхдүүдээ төрийн болон бусад шаардлагатай газар нь ажилд авалгүй танил тал ах дүүсээ орон
2017/11/18 66.181.161.50
Zochin
Энэ асуудалд хийрхэж ханддаг этгээдүүд ичээсэй. 1 т монгол төр иргэддээ хамгийн үнэтэй хөрөнгө охуулалт хийсэн өрөө иргэдээсээ нэхэж байна, зүгээр идэж уусан хүмүүсээр төлүүлж хариуцлага тооцож чадахг
2017/11/18 66.181.161.50
Zochin
Ene 2 balai mongoo toloochee erguu uneenuud
2017/11/18 182.160.1.121
иргэн
Өндөр мэдлэг олж авсан нэг нь Саранчимэг нь цэцэрлэгт мод тарьсаар, нөгөө нь АНУ-д нэг юм хийсээр одоо УИХ-н гишүүний ямбыг эдлээд байж байдаг. Бид ард түмэн татвараар төлөөд ялыг нь эдлээд байнада
2017/11/18 202.9.42.213
ИРгэн
Мөнгө буцаагаад төлдөггүй байх шүү. Харин Их өндөр мэдлэгтэй болгоод буцаагаад эх оронд нь өндөр мэдлэгтэй хүнээр бүтээмж өндөр ажил хийлгэх ёстой байхаа.
2017/11/18 202.9.42.213
дүгээ
Сэтгэл зовдоггүй новшнууд вэ? Төрийн өндөр алба хашиж байж ингэж шившиг болж, доромжлуулж байхдаа таарсан холгнууд вэ?
2017/11/17 66.181.160.36
Dgui
Зээлээс чөлөөлөгдөх болзлоо хангасан хүмүүс байна шүү дээ. жил ажилласан бол зээлээс чөлөөлөх журам бий.
2017/11/17 202.179.24.83
Аа
Монгол улсын хохиролгүй болго
2017/11/17 66.181.161.5
ok
odoo l shaardaj ehelj baigaa biz dee tuluh l bailgui dee,bugdiig ni bicheech,nam dagasan yum bicheed bh yum
2017/11/17 202.179.26.164
zochin
новш
2017/11/17 203.91.119.102
Энэ төрийн сангийн зээлийн төлөлтийн талаар үнэн зөв мэдээлэл өгөөч ээ.
Зээлийг мөнгөн хэлбэрээр төлөхгүй, харин сургуулиа төгсөөд эх орондоо ирээд хэрэгцээт газарт нь 5 жил ажилласан байх ёстой. Тэр цагт зээл төлөгдсөн гэж үзэх хуулийн заалт бий.
2017/11/17 209.169.198.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment