8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргажээ

2017-11-17 09:17:43

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар /11.16-ны 04:00 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа.

Аврагчид 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байсан.Тэгвэл 18:15 цагт уурхайн нурангид дарагдсан хоёр дахь осолдогчийг олж гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл