8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн байгууллагаас 64.2 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ

2017-11-17 09:42:32

Үндэсний аудитын газар Эрүүл мэндийн яамны 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил, дутагдал, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг өнөөдөр танилцууллаа.

ҮАГ ЭМЯ-ны 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар 64.2 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрч, төсвийн тухай хуульд заасан хугацааг зөрчиж тайлангаа ирүүлсэн, алдаа зөрчлөө залруулаагүй зэрэг дүгнэлт гаргажээ. Эдгээр зөрчлөөс 35.2 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулсан аж. Харин 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн зөвлөмжийг ирэх арванхоёр дугаар сараас өмнө биелүүлж, Үндэсний аудитын газар ирүүлэх шаардлагатай ажэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл