8o
Улаанбаатар хот
mobile menu

Аврах ажиллагаа 14 цаг үргэлжлэв

2017-11-17 10:34:00

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хорооны 53 дугаар “Хонхор”-т иргэн Б-гийн сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагаар /2017.11.16-ны өдрийн 04:07 цагт/ ОБЕГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГазраас нийт 80 алба хаагч, 12 автомашинтайгаар ослын голомтод ажилласан байна. 

35 градусын налуу малталттай, тунелын урт амнаас 140 метрийн гүн, өргөн нь 1.5 метр,  зүүн гар тийш эргэсэн мөргөцөг нь 5 метрийн урт, малталтын улнаас тааз хүртэлх өндөр 1.65 метрийн далд уурхайн гүнээс 16:19 цагт эхний осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн О /47 настай, эрэгтэй/, 18:14 цагт хоёрдахь осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн Э /28 настай, эрэгтэй/ цогцсыг гаргав.

Аврагчид өглөөний 04:00 цагаас эхлэн нийт 14 цагийн турш ажиллаж осолдогчдыг нурлаас гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

\

Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажилласан. Аврагчдын ажиллаж байгаа нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй, мөн гал гарах нөхцөл бүрдэж, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий (нүүрсхүчлийн дутуу исэл) ялгарч байгаа зэрэг нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байлаа. Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт болсон аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
уурхайн эзнийг шоронд хийж шүүхээр зохих ял шийтгэлийг нь оноох хэрэгтэй дээ
2017/11/17 103.26.193.44
irgen
ingej uchnuun hunii ami zolij uhaj bhaar AAN-uud ni tom tereg tehnik oruulaad uhchihaj boldoggui yum bolov uu
2017/11/17 202.179.26.164