8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын төлөөлөгчид засгаа нурааж, төрөө самарч тоглох уу?

2017-11-17 10:53:32

Эрх барьж байгаа МАН-ын ээлжит 28-р Их хурал хэдхэн хоногийн дараа болно. Монголын улс төр, нийгмийн амьдралд гай ч тарьж, гавьяа ч байгуулж, нурааж, босгож, бүтээсэн 90 гаруй жилийн түүхтэй энэ намын тэр чигээрээ Монголчуудын амьдралтай холбоотой байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эв нэгдэл, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагаараа  ялгардаг хэмээн өөрсдийгөө бусад улс төрийн хүчнээс байнга дөвийлгөж байдаг МАН-ынхан 2012 оны сонгуульд ёстой л навсайтал ялагдаж, 2016 оны сонгуульд нам ялалт байгуулсан. Гэвч том ялагдал, түүхэн ялалт хоёртоо энэ намын лидерүүдийн толгой эргэж, өнөөдөр ч энэ хэцүү нөхцөл байдлаасаа гарч чадахгүй будлиж сууна. 
МАН-ын дарга М.Энхболдын шахаагаар байгуулагдсан хэмээн ад үзэгдэж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар шунал хүсэл, хувийн эрх ашгаа хорьж дийлж чаддаггүй хэдэн сайд нараасаа болж огцров. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн хонож байна. Улсын Их хурал тарж магадгүй хүндхэн нөхцөлд танхимаа бүрдүүлж, төсвөө батлуулж, шахаа, шантааж хоёрын дунд дөнгөж л сандал суудлаа эмхтгэж байгаа энэ үед МАН-ын ээлжит 28-р Их хурал болж байгаагаараа онцлогтой. Одоо МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгчдийн гарт 2020 он хүртлэх энэ улс орны хувь заяа бий. Тэд энэ удаа МАН-ын даргыг сонгоод зогсохгүй цаашдын засаг төрийг хэн гартаа атгаж явах вэ, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН яаж оролцох вэ гэдгийг шийднэ. Энэ бол түүхэн гэж хэлж болох сонголт. Хэрвээ МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдож чадахгүй бол ганцхан сарын өмнө байгуулагдсан Засгийн газар дахиад л огцрох магадлал өндөртэй. 
Ийм түүх ч бий. МАН-ын 25-р Их хурал  2007 оны 10 сард хуралдаж, Санжийн Баярыг энэхүү Их хурлаас намын даргаар сонгож байлаа. Тэр үед С.Баяр “Намын дарга Ерөнхий сайд болох дүрэм бий. Дүрмээ дагана. Ямбаа ч эдэлнэ, ялаа ч үүрнэ” хэмээн хөөрхий муу М.Энхболдыг бүлтэлзүүлж байгаад 2007 оны 11 сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Хэрвээ У.Хүрэлсүх намын дарга болохгүй бол түүний Засгийн газрыг ч ийм л тавилан хүлээж байгаа. Гэвч энэ хэнд ашигтай вэ? Дахиад л засаг төр үймж, сандал суудлын хэрүүл маргаан өрнөнө. Ядарсан эдийн засагтай, задарсан дарга нартай Монгол улсад өнөөдөр улс төрийн тогтвортой байдал, сахилга хариуцлага л чухал. 
Шил, шилээ даран хүлээж байгаа өр зээл, өдрөөс өдөрт доройтож байгаа иргэдийн амьдрал, ажилгүйдэл, ядуурал улам л гүнзгийрнэ. Нөгөө талдаа тэдний улс төрийн тоглоомоос айсан, залхсан ард түмний МАН-д итгэх итгэл улам л алдарна. Иймэрхүү байдлаар МАН 2020 оны сонгуульд оролцож ялагдал хүлээх нь тодорхой. Тиймээс МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгчид ямар шийдвэр гаргахыг бүгд хүлээж байна. МАН-ынхан дахиад л засгаа нурааж, төрөө самарч тоглох уу? Эсвэл...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сүх
Сүхдээд явахгүй бололтойдогоо мухардалд оржээ там руу орох уу тэгээд яахийн Энхболдоо ЕС болгое
2017/11/19 203.91.115.43
доол
мөнгө тараагаад хутгаад л байна саунд орцгоогоод лоббидуулсаар Энхболд нь дээрээ заалнаас дэвших байх
2017/11/19 203.91.115.43
Ман.гишүүн
Хүрэлсүх. Ц. Нямдорж. Т. Аюурсайхан. Ж. Энхбаяр. Учрал . Б. Баттөмөр гээд байна шүү. Эрхэм сонгогдсон төлөөлөгч нар эх орноо намын нэрээ бодно шүү.
2017/11/17 202.179.31.26
Анхаар
32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан д
2017/11/17 103.229.122.174
иргэн
245 гишүүнтэй үүр 42 хүнтэй хурал хийж төлөөлөгч нарыг сонгосон шүү Хяналтын хороо бүх үүрүүдийн хурлын ирцийг улсын хэмжээнд шалгаарай Танил талаа дагуулж ирээд өөртөө санал өгүүлдэг
2017/11/17 202.179.31.28
иргэн
юу ч мэдэхгүй хурган дарга нарынх нь их зантайг яана Том том жип унана 100 м хүрэхгүй газарт машин унаж гэр орноосоо авахуулна энэ машинуудыг хурааж эмнэлэгт өгч алсын дуудлаганд явуулвал олон түмэнд
2017/11/17 202.179.31.28
иргэн
намын дарга хэн боллоо ч ман хэн болохоо харууллаа 2020 онд сураггүй Унах нь тодорхой Ядаж энэ аймаг орон нутгийнх нь байж байгааг ёстой харамсаж байна МАН боловсон хүчингүй болжээ Пээдгэр пээдгэр юу
2017/11/17 202.179.31.28
Зочин
Энэ засгийн бүрэлдэхүүн хаа явж давгүй хүмүүс гарчихлаа гэж хартал тамын тогооны үлгэр үргэлжилсээр л байх шив. Энэ хүмүүсийн ажлаа хийж, ахиц гаргахыг харах юмсан
2017/11/17 203.91.115.38
Ард аюуш
Парламентийн засаглалтай улс оронд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Энэ бол дэлхийн жишиг. Энколд шуналаасаа болж энэ уламжлалыг эвдэж намынхаа нэр хүндийг шороотой хутгасан.
2017/11/17 138.197.183.200
Ард аюуш
Парламентийн засаглалтай улс оронд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Энэ бол дэлхийн жишиг. Энколд шуналаасаа болж энэ уламжлалыг эвдэж намынхаа нэр хүндийг шороотой хутгасан.
2017/11/17 138.197.183.200
aa
Шинээр Засгийн газар бүрэлдэн тогтнож байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, хаацайлах нь хаацайлж, үгүйсгэх нь үгүйсгэн бичиж, ярьж байх шиг. У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй энэ Засгийн газар харин ч хүчтэ
2017/11/17 122.201.20.157
Ганбаатар
Ганбаатар гишүүн асан хэлж байгаа үгийн сайн сонс .манан шүүдээ
2017/11/17 66.181.161.5
ҮНЭН
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИ
2017/11/17 124.158.124.142
ҮНЭН
МАН-ЫН ГИШҮҮН БИШ ХҮРЭЛСҮХ ЗАСГАА УНГААЖ, АН-ТАЙ НИЙЛЖ ТОГЛОЖ БОЛДОГ. МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ.
2017/11/17 124.158.124.142
bayataa
hurelsuh unen butehgui gar aa cameriin urd hudalaa shaagaal bn bodit baidal deeree esergeerei gar ogtsorvol taarnaa
2017/11/17 202.21.126.46
Mongol
Энэ худалч Хүрэлсүхийн засгийн газар уг огцруулах хэрэгтэй, амласнаа биелүүлдэггүй, ард түмнээ хуурч гарч ирсэн энэ засгийг унагах хэрэгтэй.
2017/11/17 202.21.106.134