8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд ОУХМ Б.Нэмэхбаяр, П.Өнөрбат нар зодоглоно

2017-11-18 13:35:00

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн өнөөдөр буюу энэ энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Владикавказ хотод болно.Тус тэмцээнд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин 61 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Батсайханы Нэмэхбаяр, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Пүрэвжавын Өнөрбат хүч үзнэ.

ОХУ, Гүрж, Украин, Казахстан, Беларусь, Армен, Монгол, Словак, Герман, Турк, Болгар гэсэн 11 орны бөхчүүд оролцох тэмцээний нийт шагналын сан 80 мянган ам.доллар. Жин тус бүрийн аварга 5000, мөнгө 2000, хүрэл медальтан 1000 “ногоон”-ы шагнал хүртэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл