8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэнэмэл амьдралтай 614 хүнийг бүртгэлжүүлжээ

2017-11-17 12:50:25

Засгийн газраас даалгасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагааны төлөвлөгөө” гарган ажилласан байна.

Дээрх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулан анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллага, халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, Улаанбаатар нийгэмлэг, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, "Энэрэл" эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сүрьеэгийн тандалт шинжилгээнд 250 хүн, ДОХ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд 38 хүнийг хамруулж, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор архины эмчилгээнд 61 хүн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 152 хүн, Хан богд төрийн бус байгууллагад 10 хүн, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад 10 хүнийг тус тус байршуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Haraal idsen ardchilsan nertei maluud!!!!
ardchilsan hulgaich luibarchidiin baigyylsan ene yed iim olon hymyys byrtgelgyi yabjee!!arai heternee!!!!ene ylas oron hyn am zuin hybid Mongoliig heden ardchilsan nertei luibarchingyyd syitgedeg bna
2017/11/17 148.60.92.223