8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэрт жүжигчин Ричард Гир Төрийн ордонд зочилжээ

2017-11-17 15:09:07

Америкийн нэрт жүжигчин Ричард Гир өнөөдөр Төрийн ордонд зочилжээ. Тэрбээр өмнө нь 2014 онд Монгол Улсад ирж байсан бөгөөд 4 дахь удаагаа манай улсад ирж байна. Тэрбээр «Тэнгэрлэг өдрүүд» (1978), «Жентльмен офицер» (1980), «Хөөрхөн хүүхэн»(1990), «Айдсын хүчин» (1996), «Зугтсан сүйт бүсгүй» (1999), «Надтай бүжиглээч» (2004), «Хачико: Үнэнч нөхөр» (2009), «Нүгэл тачаал»(2012) бүтээлүүдээрээ алдартай билээ. Түүнчлэн XIV далай ламын итгэлт шавь юм.Синди Кроуфорд загвар өмсөгч (1991—1995), Кэри Лоуэлл жүжигчинтэй (2002—2013) ханилж байв.Гэхдээ жүжигчин хэний урилгаар эсвэл ямар шалтгаанаар Улаанбаатар хотноо ирсэн нь тодорхойгүй байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kk
aaan mun bn. harin ter tsaana baigaa " za baiz ene chini hen bilee ? Trump biluu Putim biluu ?? geed gaihaad zogsoj baigaa nuhur chini manai soninii Turuu munuu bishuu geed bi gaihaad zogsood bn.
2017/11/17 108.48.192.162